8o
Улаанбаатар хот
mobile menu

Үхрийн галзуу өвчин илэрч, хорио цээрийн дэглэм тогтоолоо

2017-03-27 14:22:24

Хулд сумын Олдох багийн нутаг Олгойн худаг хэмээх газар үхрийн галзуу өвчний тохиолдол гарч, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоов.

Энэ сарын 21- нд галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн үхрээс дээж авч УМЭАЦ- ийн төв лаборторид шинжлүүлсэн бөгөөд галзуу өвчин мөн болохыг тогтоосон хариуг 24- ны өдөр ирүүлж, өнгөрөгч баасан гаригаас хорио цээрийн дэглэмийг эхлүүлсэн байна.

Сумын Засаг дарга Ж. Зоригтбаатар, Хорио цээрийн дэглэмийг 21 хоногийн хугацаатай тогтоосон. Голомтын бүсэд 4 айлын 60 үхэр, 360 гаруй тэмээ байгаа. Хорио цээрийн дэглэмийн бүсэд хяналт тавьж ажиллах хэсгийг сумын Засаг даргын орлогчоор ахлуулан томилсон гэлээ.

Өчигдөр аймгийн ХХАА- н газрын мал эмнэлэгийн хэлтсийн мэргэжилтнүүд энэ бүсэд ажилласан. Галзуу үнэг, хярсанд ноцуулснаас халдвар авсан байх гэдэг таамгийг малчдаас авсан асуумжаар гаргасан бөгөөд тус хэлтсийн мэргэжилтэн Ц. Гэрэл, өнөөдрөөс эхлэн голомтын бүсэд байгаа нийт 400 гаруй үхэр, тэмээнд урьдчилан сэргийлэх вакцин хийнэ гэдэг мэдээллийг өглөө.

Галзуу өвчнийг үүсгэгч вирус чоно, үнэг, хярс, нохой, муур, харх, сарьсан багваахай зэрэг амьтдад дамжин халдварладаг бөгөөд эдгээр амьтдад хүн, мал хазуулах, шүлстүүлэх тохиолдолд халдвар авах аюултай. Халдвар авсаны шинж тэмдэг 12- 100 хоногийн дараа илэрдэг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл