8o
Улаанбаатар хот
mobile menu

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг танилцууллаа

2017-03-27 15:25:46

Монгол Улсын Их хурлаас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 оны 11 дүгээр сард батлан гаргасан. Уг хөтөлбөрийг сурталчлан таниулах, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор АТГ-аас яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллаж байгаа юм. Өнөөдөр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Арсланхуяг нийслэлийн удирдах албан тушаалтнуудад “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий олон нийтийн дэд зөвлөл байгуулах талаар танилцууллаа. Энэхүү дэд зөвлөл нь нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд ажиллах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ШУМУУЛ
ЖҮЖИГ ТОГЛООД ЯАХАВ
2017/03/27 150.129.143.110