8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүүхийн шийдвэр биелүүлээгүй Засгийн газрыг шүүхэд өгнө

2017-03-27 16:18:00

Хүүхдийн эрх тодруулбал, унаач хүүхдүүдийн эрх ашиг ноцтой хөндөгдөж тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө Хүүхдийн эрхийн үндэсний төв, Өсвөр үеийн хөгжлийн төв, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нйигмийн үндэсний сүлжээ зэрэг хүний эрх, нийгмийн шударга ёсны төлөө зорьж ажилладаг төрийн бус байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэлээ. Тэд шүүхэд хандах, зөрчигдсөн эрхийг сэргээхийн төлөө тэмцэхээ өнөөдөр илэрхийлсэн юм. Хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа учраас  80 гаруй төрийн бус байгууллага нэгдэж хүүхдийн эрхийг хамгаалах  чиглэлээр хамтарч ажиллах юм байна. Тэд шүүхийн шийдвэр биелүүлээгүй Засгийн газрыг шүүхэд өгөх аж.

Хаврын морин уралдааныг хориглосон шүүхийн шийдвэрийг тоохгүйгээр “Дүнжингарав-2017” уралдаан зохион байгуулагдсан нь олон нийтийн шүүмжлэл их байгаа ч тодорхой арга хэмжээнд хүрэхгүй байна.  Мөн Говь-Алтай, Хөвсгөл, Ховд, Дорноговь аймагт болсон уралдааны үеэр 50 гаруй хүүхэд мориноос унаж, 10 гаруй нь хөнгөн, зургаан хүүхэд хүнд бэртэж нэг хүүхэд амиа алдсан.

Өнгөрсөн жил Хөдөлмөрийн сайд  Г.Баярсайханы тушаалаар Хүүхдийн эрх, хүүхдийн хамгааллын тухай хуульд зааснаар насанд хүрээгүй хүүхдээр хийлгэж болохгүй ажлын жагсаалтыг шинэчлэн баталж жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг. Гэтэл “Дүнжингарав-2017” уралдаан болохоос хоёр хоногийн өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тушаалыг өөрчилж он сарыг нь авч орхигдуулан өвлийн гэсэн үгийг үлдээсэн тухай хэвлэлийн бага хурлын үеэр дурдаж байсан юм.

Мөн “Н.Номтойбаяр сайд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн жагсаалтыг шинэчлэснийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн. Засгийн газар хурдан морины уралдааныг хориглосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээрээ олон нийтэд хууль тогтоомж хэрхэн зөрчдөгийг  харууллаа хэмээн онцолж байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment