8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 40 хувьд нь олгоно

2017-03-27 18:16:11

Сангийн яамнаас 2017 төсвийн тодотголыг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Төсвийн тодотголыг хаврын чуулганы эхэнд хэлэлцэх бөгөөд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татварыг нэмэх болон төсвийн зарлагыг бууруулах чиглэлд зарим асуудлуудыг тусгаж өгөөд байгаа юм.

Энэ хүрээнд хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор болж, нөхөн олголт хийхгүй байхаар төсвийн тодотголд тусгаад байна. Өмнө нь эрх баригч намын зүгээс эдийн засгийн хүндрэлтэй  холбогдуулан, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох шийдвэр гаргаад байсан. Харин 2019 оноос нийт хүүхдүүдэд жигд байдлаар хүүхдийн мөнгийг олгохдоо өмнө нь аваагүй үлдээд байсан /40 хувь/ хүүхдийн мөнгийг нөхөн олгохоор зохицуулаад байсан юм.

Гэвч ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгохоор болсон. Энэ нь нийт хүүхдийн 40 хувь бөгөөд одоогийн олгогдож буй 60 хувиас 20 хувийг нь хасна гэсэн үг юм. Ингэхдээ хасагдаж буй 20 хувийн  мөнгийг зорилтот бүлгийн өрхүүдэд хоолны талон хэлбэрээр олгох зохицуулалт хийх аж. Зорилтот бүлгийн өрхүүдийн нэгдсэн судалгааг гаргах зорилгоор Өрхийн амжиргааны түвшинг тогтоох судалгааг дахин эхлүүлээд байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн хүн
Үүнийг хэрэгжүүлж байгаа улсууд хяналт маш сайн харин хэмжээ илүү их байдаг.Тэтгэвэрийн асуудалч адил.Мөнгий нь хүүхдүүд нь авчихдаг.үүнд хяналт бий билүү.хэн яаж хянах вэ гэдгийг хуулиндаа оруулж өгм
2017/03/28 99.100.111.145
Иргэн хүн
Угаасаа чинээлэг хүмүүст өгөөд яах юм вэ.Мөн архи аваад уучихдаг хүмүүст бүрч хандуулж болохгүй.Ажил хийдэггүй архичид мөнгө авах болохоор хамгийн түрүүнд очоод зогсож байдаг.Маш сайн хяналт байх ёсто
2017/03/28 99.100.111.145
Saraa
2020 ond ardchilsan nam garhaar nuhuj ugnu gesen
2017/03/27 82.145.219.177
Huuhed
Uldsen huuhedvvd ni yahuu
2017/03/27 82.145.219.177