Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар энэ оны хамгийн сүүлийн хуралдаанаа Зул сарын баярын өмнөх өдөр буюу энэ сарын 23-нд хийжээ. Тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын дотор Монгол Улсад Итали Улсын ЭСЯ-ыг нээх асуудал байжээ. Энэхүү асуудлыг Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Паоло Жентилони хуралдаанд оруулж, Засгийн газрын гишүүд санал нэгтэй дэмжсэнээр Итали Улс Улаанбаатар хотод ЭСЯ-аа нээхээр болсон байна. Энэхүү шийдвэрийг Италийн Засгийн газар гаргахдаа хоёр орны улс төрийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаа, Монгол Улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж нээгдэж байгаа, хэмээн Италийн Гадаад хэргийн сайд Паоло Жентилони мэдэгдсэн байна.
Итали Улс Улаанбаатар хотод ЭСЯ-аа нээхээр боллоо
2015-12-28 16:43:00