8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн АН-ын даргад Ш.Түвдэндорж, Д.Баттулга нар өрсөлдөнө

2017-03-28 09:19:00

АН-ын шат шатны дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд буюу ирэх ням гаригт болно. Энэ удаагийн хурлаар Үндэсний бодлогын хорооны 380 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн намын хороодын дарга, гишүүдийг нийт гишүүдийнхээ санал хураалтаар сонгох аж. Энэ удаагийн сонгуульд нийт 565 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд эдгээр хүний 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Үлдсэн 54 хүн нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөх юм байна. Нийслэлийн АН-ын даргад Ш.Түвдэндорж, Д.Баттулга нар өрсөлдөж байна. Ардчилсан намын дотоод сонгуульд 152800 гишүүн саналаа өгнө.Сонгуульд өрсөлдөгчид энэ сарын 31-ныг дуустал тойрогтоо ажиллаж, сурталчилгаагаа хийж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Tuvdendorj ner tsever,ajilin turshlaga arai iluu.arai shoron orond orj bsan hun garchihgui blgui dee.AN nerd l muu bh daa
2017/03/28 122.201.23.226