Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн Шар булаг хэмээх газар Ховд голоос мөс зөөж байсан иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал хэрэг өнгөрсөн бямба гарагт гарсан байна. Улмаар мөс цөмөрч, хүн живсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 10 ажилтан, Цагдаагийн газрын долоон алба хаагч очиход 33 настай эмэгтэй голоос мөс зөөж байгаад живж нас барсан байдалтай байжээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голоос мөс авч байгаад живж амиа алджээ
2017-03-28 09:41:03