8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 40 хувьд нь олгоно

2017-03-28 10:11:37

Сангийн яамнаас 2017 төсвийн тодотголыг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Төсвийн тодотголыг хаврын чуулганы эхэнд хэлэлцэх бөгөөд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татварыг нэмэх болон төсвийн зарлагыг бууруулах чиглэлд зарим асуудлуудыг тусгаж өгөөд байгаа юм.

Энэ хүрээнд хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор болж, нөхөн олголт хийхгүй байхаар төсвийн тодотголд тусгаад байна. Өмнө нь эрх баригч намын зүгээс эдийн засгийн хүндрэлтэй  холбогдуулан, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох шийдвэр гаргаад байсан. Харин 2019 оноос нийт хүүхдүүдэд жигд байдлаар хүүхдийн мөнгийг олгохдоо өмнө нь аваагүй үлдээд байсан /40 хувь/ хүүхдийн мөнгийг нөхөн олгохоор зохицуулаад байсан юм.

Гэвч ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгохоор болсон. Энэ нь нийт хүүхдийн 40 хувь бөгөөд одоогийн олгогдож буй 60 хувиас 20 хувийг нь хасна гэсэн үг юм. Ингэхдээ хасагдаж буй 20 хувийн мөнгийг зорилтот бүлгийн өрхүүдэд хоолны талон хэлбэрээр олгох зохицуулалт хийх аж. Зорилтот бүлгийн өрхүүдийн нэгдсэн судалгааг гаргах зорилгоор Өрхийн амжиргааны түвшинг тогтоох судалгааг дахин эхлүүлээд байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
үндсэн хууль зөрчиж бна. хүн бүр адил тэгш эрхтэй
2017/03/29 103.26.194.219
Zul
Arai ch de
2017/03/28 202.9.42.64
Irgen
Esvel bvr bolchioch de! Yarshigtai yum be. Odo bvr iim medee harahaas durgvi hvrch bn. Ard irgedee l shulahaas ilvv yu ch hiij chadahgvi tor zasag tatan buugdaval taarna. Oorsdiinhoo tansaglalig tana
2017/03/28 202.9.42.64
zochin
Хүүхдийн мөнгөө ч өгч чадахгүй арчаагүй төр засаг бас болоогүй цалинтай ээж гэчихжээ. Эргүү малннуд
2017/03/28 202.9.40.157
Рагчаасүрэн
хэдэн хүүхдээ ч тэжээж чадахгүй муу л байна даа
2017/03/28 124.158.126.124