8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН, АН-ын ээлжит дэглэлт

2017-03-28 10:44:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудлын төлөөх хоёр намын сонгуулийн сурталчилгаа эхлэв бололтой. Саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгөхдөө “Хямралыг давахад ард түмэн биш , төр бүсээ чангална” хэмээн хэлсэн үг Ардчилсан намынханд таалагдсангүй. Түүнийг Ерөнхийлөгчийг сурталчилгааг хэт улстөржсөн, бодит үнэнийг мушгин гуйвуулж эхлүүлэв гэж хардав. Хэлсэн үгэнд нь эгдүүцэн мэдэгдэл хүртэл гаргасан. Үүнээс үзэхэд хоёр намын “тулаан” эхлэв бололтой.

2017 оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ, тээнэгэлзээ дунд бид анх ажил авсан.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ:-“2017 оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ, тээнэгэлзээ дунд бид анх ажил авсан. Харин өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа. Энэ бол хоосон яриа, улс төрийн PR биш нь ердөө хэдхэн хоногийн өмнө олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан Засгийн газрын 124 сая ам.долларын захиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам.долларын санал ирүүлснээс бэлээхэн харагдаж байна” гэж онцолсон байсан.

МАН-ын дарга Сү.Батболд иргэдэд халамж тараах зорилгоор Олон улсын зах зээл дээр гаргасан “Евро” бондын төлбөрийг шинээр хүү өндөртэй “Хуралдай” бонд гарган өрийг өндөр хүүтэй өрөөр хааснаа төлж барагдуулсан мэтээр ярилаа. 

Тэгвэл АН-ын мэдэгдэлд “2012 оны гуравдугаар сард тухайн үеийн МАН-ын дарга Сү.Батболд иргэдэд халамж тараах зорилгоор Олон улсын зах зээл дээр гаргасан “Евро” бондын төлбөрийг шинээр хүү өндөртэй “Хуралдай” бонд гарган өрийг өндөр хүүтэй өрөөр хааснаа төлж барагдуулсан мэтээр ярилаа.  “Евро” бонд 5.75 хувийн хүүтэй байсан бол “Хуралдай” бонд 8.75 хувийн хүүтэй бөгөөдүүнээс зөвхөн хүүгийн төлбөрт 358 сая ам.доллар илүү төлөхөөр байгаа юм” хэмээж үнэн хэт гуйвууллаа гэж эсэргүүцжээ.

Ж.Эрдэнэбат: ....Манай Улс сүүлийн дөрвөн жилд таван өөр төсөвтэй явж ирснийг нэгтгэж нэг төсөвтэй, санхүүгийн нэг дүрэм, сахилга баттай болголоо. Биднийг ажил авахад Монгол Улсын төсвийн алдагдал дэлхийн олон орны хувьд тааруухан жишээ болгон яригдаж байлаа.

Бид удахгүй, энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид Монгол Улс удтал төлж ирсэн нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дуусгана.

Энэ бол Монгол Улсын мөнгө, ард түмний төлсөн татварыг талаар нэг тарааж, хяналтгүй, дур зоргоороо цацаж ирсний гор юм. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, зорилго, зориулалтдаа ахадсан гоё сайхан нэртэй бондууд, концесс нэрийн дор ард түмний татвар, авчирсан зээл, хэвлэсэн маш их мөнгөө ямар ч хяналт, тооцоо судалгаагүйгээр зарцуулж цацсан байна.

...Бид удахгүй, энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид Монгол Улс удтал төлж ирсэн нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дуусгана. Ингэснээр Монголын ард түмнийг хэдэн арван жил тэжээх Тавантолгойн ордын өрөм нь болох Зүүн Цанхийн нүүрс долоон жилийн дараа Монгол Улсдаа, Монголын ард түмний мэдэлд эргэн ирж байна. Зүүн Цанхиас олборлож борлуулсан нүүрсний ашиг одоо Монгол Улсынхаа төсөвт орно.

Манай Засгийн газрыг байгуулагдаж байх үед Тавантолгойн нүүрсний үнэ 27 ам.доллар байсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ одоо өсч байгаа нь үнэн. Гэхдээ нүүрсний үнэ өнөөдрийнхөөс ч өндөр байхад тонн нүүрсээ 33 ам.доллараар өгөөд сууж байсан хоёр жилийн өмнөх алдааг давтах эрх бидэнд байгаагүй. Тийм учраас бид нүүрсний үнийн өсөлтөд бүхнээ даатган гар хумхин зүгээр суулгүй Тавантолгойн ордын нүүрс борлуулах дуудлага худалдааг ил тод, нээлттэй явуулж, үр дүнд нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр буюу нэг тонн нүүрсээ 72.5 ам.доллараар борлууллаа. Энэ бол үнийн өсөлтөөс гадна зөв менежмент үр дүн юм. Цаашид ч өрсөлдөөний энэ зарчмаа баримтална...

Сая дурдсан гурван ажлын эхлэл, бас түүх нь манай Засгийн газартай шууд хамааралгүйг та бүхэн мэднэ. Гэвч монгол төрийн залгамж чанараар эдгээр ажлыг нугалах, өр дарах менежментийг ч, субботникийг ч манай Засгийн газар хийж ард нь гарлаа.

Ардчилсан нам нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой барьж МАН-ын халамжийн зорилгоор Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, БНХАУ-ын компаниудаас зээлсэн өр төлбөрүүдийг 80 орчим хувийг бүрэн төлж барагдуулсан гэж мэдэгдэлдээ дурджээ.

АН эсрэгээрээ Засгийн газраа бүрэлдүүлснээс хойших есөн сарын хугацаанд зоригтой, зоримог, нийгмийн хүлээлтийг хангасан шийдвэр нэгээхэн ч гаргаагүйгээ субботник хийлээ гэж тайлбарлажээ гэхчлэн буруутгажээ.

2012-2016 оны үед Монгол Улсын голлох экспортын бүтээгдэхүүнүүд одоогийн зах зээлийн ханшнаас 3-5 дахин хямдарсан байсан үед Ардчилсан нам нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой барьж МАН-ын халамжийн зорилгоор Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, БНХАУ-ын компаниудаас зээлсэн өр төлбөрүүдийг 80 орчим хувийг бүрэн төлж барагдуулсан гэж мэдэгдэлдээ дурджээ. 

Энэ мэтчлэн эцэс төгсгөлгүй мэт хэн хэнийгээ гүтгээд буруутгаад байгаа нь тодорхойгүй “дайн” үргэлжлэв хаана хүрээд өндөрлөх нь таавар мэт. Даравч далдайна, булавч бултайна. Цаг хугацаа л үнэнийг илчилдэг. Гэхдээ энэ мэтчлэн үргэлжлэх дээдэс суудлаа олохгүй “тулаанд” доодос нь гүйдлээ олохгүй туйлдах вий. МАН, АН-ын бие биеэ гэх намлалтад ард түмний амьдрал улам улам доройтох вий гэхээс айж байна.  П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
би
Сү.Батболдоо чи монголын төрөөр их тоглож бас их баяжсан даа Чамаас нэг л өдөр хөх тэнгэр хариугааи авна даа
2017/03/29 202.21.105.110
Буудчихаач
чаддагаараа
2017/03/29 59.153.113.185
ИРГЭН
АРДЧИЛСАН НЭРТЭЙ ЛУЙВАРЧДЫГ БҮГДИЙГ НЬ БАРЬЖ ШОРОНД ХИЙХЭЭС НААШ АСУУДАЛ ЦЭГЦРЭХГҮЙ. ТЭДНЭЭР 27 ЖИЛ ТОГЛУУЛЖ, ШАЛДАА БУУЛАА. ОДОО ЮУ ХҮЛЭЭСИЙН. ХАМТ ИДЧИХЭЭГҮЙМ БОЛ НААДУУЛАА ЦЭГЦЭЛ.
2017/03/28 139.5.216.189