Налайх-Улаанбаатар чиглэлд иргэдэд үйлчилдэг нийтийн тээврийн автобусууд хуучин маршрутаар иргэдэд үйлчилнэ.Налайх дүүргийн нийтийн тээврийн автобус Налайх-Дүнжингарав чиглэлд явдаг нь ард иргэдэд чирэгдэл үүсгэж, оюутан залуус, ахмад буурлууд 2-3 дамжин явдаг асуудалтай тулгарч байсан юм. Тэгвэл дүүргийн иргэд энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан санал хүсэлтэд тулгуурлан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амарсайхан Нийтийн тээврийн газар болон бусад холбогдох байгууллагатай хамтран уг асуудлыг шийдвэрлэсэн байна. Ирэх долоо хоногоос Налайх-Багшийн дээд-Налайх чиглэлээр нийтийн тээвэр явахаар тогтжээ.
Ирэх 7 хоногоос Налайхын автобус хуучин маршрутаар иргэдэд үйлчилнэ
2017-03-28 15:52:31