8o
Улаанбаатар хот
mobile menu

Азийн “адгийн таван” улсын нэгт Монгол оржээ

2017-03-28 17:25:36

Монгол Улсын эдийн засаг арав гаруй жилийн дараа “мөхнө”

The national interest мэдээллийн төвөөс түүхий эдийн үнээс хамаарч 2030 онд эдийн засаг нь сүйрч болзошгүй Азийн таван орны нэгээр Монгол Улсыг нэрлэжээ. Үүнд Хойд Солонгос, Шинэ Гвиней, Азербайжан, Казакстан улсууд орсон байна. Нэгэн цагт “Азийн бар болно” хэмээн тунхаглаж байсан Монгол Улс айргийн тавд бүү хэл “адгийн” тавд орох болсон нь эмгэнэлтэй. Байгалийн баялгаас өөр эдийн засгаа өөд татах үндэсний үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт хийх ашигтай салбар үгүй Монгол Улсыг Хятадын хараа, нөлөөнд хэт их орсныг дэлхий дахинаа сануулсаар байна.
Уг нийтлэлд, “Монгол Улс түүхий эдийн ханш өндөр байх үед эдийн засаг нь хурдтай өссөн. Тус улсын хөрш БНХАУ аж үйлдвэрийн салбараа томруулж байсны ашиг тусаар “Minegolia” гэдэг нэрийг авсан байдаг. Монголын эдийн засаг 2011 онд 17 хувиар өссөн. Гэхдээ тус улсын Ерөнхий сайд 2014 онд аварга том алт, зэсийн Оюутолгой төслийг зогсоох үед гадны хөрөнгө оруулалт ширгэжээ. Ингээд эдийн засаг нь 2014 онд 7,8, 2015 онд 2,3 хувиар өссөн байна. Энэ тоо 2016 онд 0,8 хувьтай тэнцэх төлөвтэй гэж Дэлхийн банкнаас мэдээлж байсан. Монгол Улсын таван хүн тутмын нэг нь ядууралд өртсөн байгаа энэ үед монголчууд Хятадаас хамаардаг байдлаа бууруулах хэрэгтэй. Тус улсын экспортын 90 хувь нь БНХАУ руу гардаг” гэжээ.
Эх сурвалж: http://nationalinterest.org/feature/asias-5-worst-economies-2030-16989

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Өлзий
Худалаа казак орсон бол худалаа улс биш арчаагүй улс төрчид өө улс гэсэн байж болно арай ч бишээ миний чиний монгол минь
2017/04/03 202.179.23.165
Итгэл
Ямар аймаар мэдээ вэ? Сошиалаар хоорондоо муудалцсаар байтал төрд гарсан цадахаа мэддэггүй хэдэн релийз, хүрлийзүүд нь газар шороо, эх орныг минь дуусгаж бгаа юм бна даа. Яана даа хүүхдүүдийн ирээдүй.
2017/03/30 202.9.43.109
Elbegdorjiin nutag negt yahiin ta nar
chadaltain amidarch,chadalgvi n vhdeg horvoo yum hoino yay gehev idej uuj hanaj tsaddaggvi uls turchid,huulia medehgvi balai gishvvd eh eron hudlaa dongosdog ulirliin chanartai jagsagchid bvgd hudlaa,
2017/03/29 182.160.36.249
Hujaa ruu yuch buu garga.
Hytad ruu hamag baylgaa zoogoor chin Hytad bayjaad bid hoosrood baina gedgiig medetsgee.Yuch gargahgui bolchihvol hujaa oorsdoo tuuhii edgui bolno shuu dee. Ter uyd mongoliin tuuhii ednii une osno
2017/03/29 109.88.132.189
зочин
http://www.shuurhai.mn/?p=144409 ҮҮНИЙГ УНШ ХЭН ЭХ ОРНЫГ МИНЬ ДООШ НЬ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БИД ХЭНД Ч ГАЙ БОЛООГҮЙ
2017/03/29 103.11.192.34
Зочин
Сайхан улс орныг минь сүйрүүлж дуусч бна даа
2017/03/29 37.135.51.87
Кк
Ухаантай удам сайтай ерөнхийлөгчийн балгаар хэдэн шуналтай идэж ууж ханаж цадахгүй шаарнуудаас болж хайран улс орон минь ингэж шившигтэж бх ч гэж дээ. Чингис хаан минь уурсаж бгаа да
2017/03/29 202.70.46.239
Монгол
ЗШШ ёстой яамай ш дээ
2017/03/28 103.26.193.11
Me
Энэ бол цэвэр Төр засгийн бодлогын алдаа. Өөр юу ч биш.
2017/03/28 173.76.235.221
irgen
tegehchgui shu mongol hul deeree bosno oo harin ene tamiin togoonii heruulee zogsoo
2017/03/28 103.26.193.89
Иргэн
МАНАН-ийн шуналтай хулгайчуудын гай энэ дээ
2017/03/28 103.26.194.201
Doldoi
Unun odoonoos anhaarah !!!
2017/03/28 202.9.41.66
н
Энэ юу гэнэв. Энд тэнд бичигдсэн элий балайнуудын хорслоо тайлж, атаархлаа асааж бичсэн солиорлыг эрж сураглан, эвлүүлж ядан үзүүлэх нь бахархал уу. даажигнал уу. Өөрөө өөрсдийгөө бүү гутаа.
2017/03/28 202.9.43.230
  • Recent
  • Most Read
  • Most Comment