“Ард түмний дуу хоолой болсон “Монгол коммент” нэвтрүүлгийг Засгийн газраас хаах шийдвэр гаргалаа. Энэхүү нэвтрүүлэг нь нийгэмд ихээхэн буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа учраас 2015 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс хойш ТВ-9 телевизээр энэхүү нэвтрүүлэг гарахгүй” гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр тархсан билээ. Энэхүү мэдээллийн талаар “Монгол коммент” нэвтрүүлгийн М.Батбилэг “Энэ бол хүмүүсийн хандалтаар мөнгө олох гэсэн увайгүй хүмүүсийн хийсэн ажил. Манай нэвтрүүлгийг гарахгүй болсон гэх мэдээлэлтэй хамт яг нэг хаягнаас “Rokit Bay” буюу дуучин Баярааг нас барсан гэж бичсэн байсан. Амьд хүнийг үхсэн гэж худал мэдээлэл тарааж, мөнгө олно гэдэг арай дэндүү аймшигтай юм даа. Хууль хяналтынхан энэ тал дээр анхаарч ажилламаар юм. Бид нэвтрүүлгээ хийж л байна. Хуваарийн дагуу, цагаа авчихсан. Одоо нэвтрүүлэгтээ орлоо”хэмээн тайлбар хийсэн байна.
Хүмүүсийн үзэх дуртай ТВ-9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлэг хуваарийн дагуу үзэгчдэд хүрэх юм байна.