8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн албан хаагчидтай холбоотой ноцтой баримт дэлгэнэ

2017-03-29 10:03:58

10:00 цагт: Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанар болон хүүхэд хөгжлийн үр дүнд хийсэн Дэлхийн Банкны судалгааны нээлт УБ зочид буудлын Хөх асар танхимд болно.

11:00 цагт: Зэвсэгт хүчний Жанжин штабаас батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний хэмжээнд 2017 оны нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээллэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор хэвлэлийн бага хурал БХЯ, ЗХЖШ-ын 320 тоот танхимд зохион байгуулана.
 
11:00 цагт:  Бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган Монголын Залуучуудын холбооны Залуус танхимд болно.

11:00 цагт: НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр зудтай орон нутгийн хүүхэд, жирэмсэн эмэгтэй,хөхүүл эхчүүдийн аминдэм, бичил тэжээлийн бэлдмэл хүлээлгэн өгөх үйл ажиллагаа ЭМЯ-ны 215 тоот өрөөнд болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: “Түц эрхлэгчдийн Түмэн холбоо”-ноос төрийн албан хаагчидтай холбоотой ноцтой баримт дэлгэнэ.


11:30 цагт: “Монгол хүний төлөө нам”-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

  •  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл