8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Галбадрах: 74222 мянган татвар төлөгч орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ

2017-03-29 09:28:00

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ тухай хуулийн дагуу иргэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг. Ингэхдээ иргэн анх удаа өөрийн болон банк, санхүүгийн байгууллагын авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар орон сууц худалдаж авах буюу байшин барьсан бол, мөн их, дээд сургуулийн баклаврын түвшний өдрийн ангийн оюутны сургалтын төлбөрийг төлсөн бол тодорхой хэмжээний буцаан олголт авдаг юм. Энэхүү буцаан олголтын зөрүү мөнгийг хэзээнээс олгох талаар Татварын ерөнхий газрын Төрийн тусгай удирдлагын газрын улсын байцаагч Н.Галбадрах тодруулсан юм.

-Орон сууц болон сургалтын төлбөрийн буцаан олголтод нийт хэчнээн иргэн хамрагдаад байна вэ? 

-Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 74222 татвар төлөгч иргэн 2016 оны тайлан ирүүлсэн. Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтод 74222 мянган татвар төлөгч байна. Энэ нь урд оны тайлангаар баталгаажуулсан илүү төлөлттэй харьцуулбал 503  татвар төлөгч буюу 0,5 тэрбум төгрөгөөр илүү юм. Дээрх иргэд 2016 онд тайлангаа ирүүлсэн. Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод 45 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг. Татварын буцаалт авах хүсэлтэй иргэд ирэх хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгсөн байх ёстой.  

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд.

  • Орон сууц худалдаж авсан үнийн арван хувийн орлогыг буцаана
  • албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
  • суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна гэж заасан байдаг. 

Харин хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэдийн төлөлтийг тав, зургаадугаар сард багтааж буцаан олгохоор нийслэлийн Төрийн сангаас төлөвлөсөн байгаа.

- Буцаан олголтыг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Буцаан олголт авахаар өнгөрсөн оны нэгдүгээр сарын 20-ноос өмнө Хүн амын орлогын албан татварын тайлангаа ирүүлсэн 11354 иргэний 8.8 тэрбум төгрөгийг баталгаажуулсан. Тиймээс илүү төлөлтийг ирэх сард олгож эхэлнэ. Харин хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэдийн төлөлтийг тав, зургаадугаар сард багтааж буцаан олгохоор нийслэлийн Төрийн сангаас төлөвлөсөн байгаа.

-Тайлангаа хугацаандаа ирүүлээгүй иргэд бий юу. Хугацааг сунгах уу? 

-Тайлан авах хугацаа дууссан. Тодруулбал өнгөрсөн хоёрдугаар сарын 15-ны дотор бүх тайлан мэдээллээ аваад дууссан. Тиймээс хугацааг сунгахгүй

-Орон сууц болон сургалтын төлбөрийн буцаан олголт авах иргэд ямар ямар бичиг баримт бүрдүүлэх вэ? 

-Бүрдүүлэх материалын хувьд манай http://www.mta.mn вэб сайтын хувь хүн гэсэн хэсэгт хандаж бүрдүүлэх материалын жагсаалтаас харах боломжтой. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөллөт эдлэхэд бүрдүүлэх материал, Орон сууцны хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхэд бүрдүүлэх материал гэсэн хэсэгт хандаж бүрдүүлэх материалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл