8o
Улаанбаатар хот
mobile menu

“Аюулгүй хүнс” сарын аян үргэлжилж байна

2017-03-29 10:18:04

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 01\90 тоот удирдамжийн дагуу хүн амын хүнсний аюулгүй байдлын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, сургалт сурталчилгааг зохион байгуулж, иргэдийг хүнсний гаралтай болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Аюулгүй хүнс” сарын аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Аяны эхний арав хоногт 183 худалдааны төв, 126 хоолны газар, 45 хүнсний үйлдвэр нийт 354 газрыг шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрууллаа. Мөн 1259 хүнийг сургалтад оролцуулж, 706 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Дурдсан хугацаанд 240 дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулахад 16 нь буюу 6.6 хувь нь чанарын шаардлага хангаагүй үзүүлэлт гарлаа. Шалгалтын явцад нийт 2595 зөрчил илрүүлж, 37 хувийг нь газар дээр нь арилгуулаад байна. Чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй 34 нэр төрлийн 332 кг, 265 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг татан авхуулж, 67 нэр төрлийн  1586.3 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг устгуулах  арга хэмжээ авч ажиллалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл