Ажлаас халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа хорлосон харамсалтай хэрэг Завхан аймгийн Идэр суманд гарсан байна.Тодруулбал, 40 орчим настай Т гэгч эмэгтэй өөр лүүгээ бензин цацаж амиа хорлосон байна. Тус эмэгтэй Идэр суманд нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Талийгаач тус сумын засаг даргын тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан бөгөөд гэнэт ажлаасаа халагдсан байна. Хууль бусаар халагдсан учраас өөрийгөө шатааж амиа хорлосон бололтой.
Идэр суманд нэгэн эмэгтэй өөрийгөө шатааж амиа алдлаа
2017-03-29 11:20:19