8o
Улаанбаатар хот
mobile menu

Ажилгүйдэл, мөнгөгүйдэл, ядуурал амиа золиослоход хүргэж байна

2017-03-29 13:02:00

Ажилгүйдэл, мөнгөгүйдэл, ядуурал амиа золиослоход хүргэж байнаАжлаас халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа хорлосон харамсалтай хэрэг Завхан аймгийн Идэр суманд гарчээ. Энэ дэндүү гэхэд чухам дэндүү сэтгэл зүрх, өр эмтлэмээр хэрэг. Ажилгүйдэл, мөнгөгүйдэл, ядуурал энэ нийгэмд газар авч улам лавширлаа.

Тэр эмэгтэй Засаг даргын шийдвэрийг хууль бус гэдгийг олонд зарлаад өөрийнхөө амь насыг золиосложээ.

Хүмүүс ажлаас халагдах болсноо эсэргүүцэж ганцаараа ч хамаагүй суулт хийж байна. 28 жил амь насаа харамсалтайгаар алдсан энэ эгэл эмэгтэйг тэр сумын Засаг ноён ямар үндэслэлээр халж байгаа юм бэ. Энэ олон жил ажилласан эмэгтэй ажлаа муу хийж байсан гэдэгт итгэлгүй байна. Тэр эмэгтэй Засаг даргын шийдвэрийг хууль бус гэдгийг олонд зарлаад өөрийнхөө амь насыг золиосложээ.

Нөгөө л нам ялсны буянаар томилогдсон Засаг дарга өөрийн санхүүчээ ажилд авахаар түүнийг халав уу.

Нийслэлийн харьяат нэгэн газрын дарга томилогдож ирэхдээ л орлогч дарга, жолооч, туслах, нарийн бичиг, хүний нөөцийн мэргэлжилтэн гэх мэтчлэн хүмүүсээ дагуулан сүр бараатай ирнэ.

Сонгуулиар нэг нам нөгөөгөө давуу ялсны тод жишээ нь ажлаас хоморголон халах явдал газар авсан.    Ер нь хаа газар томилогдсон дарга нягтлан, жолооч, нарийн бичиг, туслахаа халж өөрийн баруун, зүүн гарын нөхдөө тавьдаг уламжлал манай энэ нийгэмд баттай оршин тогтноод их удаж байна. Бүүр энгийн үзэгдэл тогтсон жишиг мэт хүлээж авдаг. Хоморголон халах үзэгдлийг шат дараалан хийсээр одоо бараг шувтарсан болов уу даа. Тухайлбал, нийслэлийн харьяат нэгэн газрын дарга томилогдож ирэхдээ л орлогч дарга, жолооч, туслах, нарийн бичиг, хүний нөөцийн мэргэлжилтэн гэх мэтчлэн хүмүүсээ дагуулан сүр бараатай ирнэ. Ирсэн өдрөө л алба, хэлтсийн дарга нар, оффис ажилтан, мэргэжилтнүүдээсээ эхэлж “тоглож” эхэлдэг. Өдөр хоногоор ахисаар байгаад үүдний жижүүр, цэвэрлэгчээ хүртэл оролдож сольж байж санаа нь амардаг юм билээ. Сонгуулиас хойш төрийн болоод нийслэлийн харьяа байгууллагууд ийм л “жүжиг” тавигдаж дууссан даа.

Ийм л тавилттай балаг хүнийг амь насаа алдахад хүргэж байна. Энэ аймшигтай үзэгдэл дахин гарахыг үгүйсгэх аргагүй байдалд ард түмэн амьдарч аж байдал нь улам доройтсоор байна.        П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
zawhan aimagt AN-han ylaad hiisen ajil ni ene.
2017/03/30 202.9.42.78
irgen
Buuni nohoinuudaa ginjlen hotolsoor daguulj irne gedeg chini ter luivarchin hulgaichid haraa hyanaltgui bidnii tatvarin mongiig idej uuna gesen ug. Shineer alban tushaald tomilogdohdoo buuni nohoinuud
2017/03/29 202.179.23.108
дорж
Намын харъялалаар ажил албанаас халагдвал амь насаа үгүй хийх нь хаанахын хэний ёс вэ.энэ бол монголд ямар нийгэм ямар ёс зүй тогтоод бгааг харж бгаа биз.дээр бгаа хулгай нарыг яах ёстойг хэлээд
2017/03/29 66.181.190.102