Маргааш 16:00 цагт “Чингис” зочид буудалд ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 16 дахь улирлын ялагч “Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Виктория Райдос “Удмын ид шид ба хүч чадал” лекцээ унших юм байна.
Зохион байгуулагчид мэдээлэхдээ, энэхүү лекцээс өвөг дээдсээ дурсан хүндэтгэх, зан үйлийг нь өнөөгийн нөхцөлд хэрхэн дагах, таны өөрийн удмын мэдээллийн сан хэрхэн бүрэлддэг, оюун санааны удамшил, хүний эрч хүчийг сорогчдоос өөрийгөө хэрхэн хамгаалах зэрэг олон сонирхолтой мэдээллийг авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 77111163, 99205231 дугааруудаас лавлаж болно гэв.