Хөвсгөл аймгийн нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч, их хүндэрсэн 4, хэвийнээс илүү хорогдолтой 8 сумын нутагт зудтай байгаатай холбогдуулж, мал сүргээ өсгөн үржүүлж, аймаг орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулан зүтгэж буй малчин түмэндээ халуун сэтгэлээр туслах “Малчдаа дэмжих хандивын аян”-ыг эхлүүлсэн байна.
Аяны хүрээнд цугласан хандивыг хамгийн ихээр зуданд нэрвэгдсэн малчид болон зудтай сумын малын тоо толгой багатай, мал маллагаанд хүн хүч дутмаг, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх зэрэг зорилтод бүлэгт хамаарах малчин өрхүүдэд хуваарилан хүргэх ажлыг зохион байгуулж, малчдад туслах сайн дурын хандивын аянд нэгдсэн бүх ААНБ, иргэдийг алдаршуулан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, олон нийтэд эерэг зөв мэдээлэл хүргэх, малчдад сэтгэлийн дэм өгөх ажлыг зохион байгуулах юм байна.