8o
Улаанбаатар хот
mobile menu

29 дүгээр сургуульд БСШУСЯ-ны Ажлын хэсэг ажиллаж байна

2017-03-29 19:21:22

Нийслэлийн СБД-ийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчид энэ сарын 27-нд суралцах эрх нь зөрчигдөж байна хэмээн сургуулийнхаа хашаанд жагсаал зохион байгуулсан.

Энэ талаар БСШУС-ын сайд Ж.Батсууриас тодруулахад “29 дүгээр сургууль дээр БСШУС-ын Сайдын тушаалын дагуу Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг ойрын өдрүүдэд тус сургуулийн багш, удирдлагуудтай уулзан, тулгамдаад буй асуудалд анхаарал хандуулан ажиллана. Бүх хичээлийг дохионы хэлээр ярьж, заана гэдэг харьцангуй ойлголт юм. Боловсролын их сургуульд дохионы хэлний багш бэлтгэх урт, богино хугацааны сургалт явж байгаа. Дохионы багшийг хэт олон сургуульд бэлтгэх шаардлагагүй.

Тэгэхээр дохионы багшийг олноор бэлтгэвэл ажлын байргүй болох эрсдэл бий. Дохионы хэлний багшийг дотоодод төдийгүй ОХУ-д бэлтгэх бүрэн боломжтой. Энэ жил 1000 шахам суралцагч бакалавр, магистр, докторын түвшинд ОХУ-д суралцсан” хэмээх хариулт өглөө.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочид
сайд энэ талаар хариуцлага тооцох хэрэгтэй энэ сурагчид талбай дээр өлсөх хэмжээнд хүрлээ шүү
2017/04/25 183.81.171.135
зочин
сургалтын хөтөлбөр, 29 гэх мэт сургуулийн талаар онцгой анхаарч ажиллахаа ч мэдэхгүй авгай боловсролыг жинэхэнэ унагааж байна энэ хүнийг ажлаас нь халах хэрэгтэй боловсролын
2017/04/25 183.81.171.135
зочид
энэ хүүхдүүдийн зөв боловсролын хүрээлэн монголын хэмжээнд сэтгэж бодож ажиллаж чадахгүй байна хүрээлэнгийн дэд дарга нь ном бичих, хэвлүүлэх гэх мэтийн мөнгөний боломжтой ажилд л санаа тавина ебс-н
2017/04/25 183.81.171.135
zochin
ENE BATSUURI SAID SAIN HSALGAAGYI BAIJ L SHUUD KHUDAL YRIDAG
2017/04/05 66.181.187.74