8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-03-30 09:52:31

09.00 цагт: “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн хурлын танхимд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас санаачлан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх удирдлага, хуулийн мэргэжилтэн нартай хамтран “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн байдал, анхаарах асуудал” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг эхэлнэ.

09.00 цагт: Орон нутгийн захиргаа, уул уурхайн компанийн хооронд байгуулж буй хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтэнд хийсэн мониторингийн үр дүнг танилцуулах уулзалт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.

09.30 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын танхимд "Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан "Иргэний эрх зүйн онол, практикийн уялдаа" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. 

09.00-11.00 цагт: НМХГ-аас АБТЭМА дахь гүний гаалийн бүсэд "Импортын хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, боловсруулсан хүнс, мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох импортлоход тавигдах шаардлага сургалт зохион байгуулна. 

10.00 цагт: ШӨХТГ-аас зохион байгуулж буй “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлого, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдэвт сургалт тус газрын хоёр давхрын дугуй зааланд эхэлнэ.

10.00 цагт: Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Евразийн Эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н Корешковыг хүлээн авч уулзана.

10.30 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд "Давсны талаарх мэдээлэл сурталчилгааны 7 хоног" болж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна. "Давс ихтэй хоол хүнсийг мартацгаая" уриан дор зохион байгуулагдах уг хуралд ХХААХҮЯ, ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон ДЭМБ-ийн суурин төлөөлөгч нар оролцоно. 

11.00 цагт: Орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа маргаашнаас орон даяар эхлэх гэж байгаатай холбогдуулан ХХҮЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа болон холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцоно. Хурал ХХҮЕГ-ын Хурлын танхимд болно.

11.00 цагт: Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн хорооны бүх гишүүдийн төлөөллийн хурал баруун 4 замын МҮЭСТО-нд болно. Уг хурлаар цэцэрлэгийн багш, ажилтнуудын ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал/тэтгэврийн нас, татвар зэрэг/-ыг авч хэлэлцэнэ. 

11.00 цагт: Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн нээлт болно. Энэ өдөр дүүргийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, хийн халаагуур ашигладаг айл өрхүүдийг урамшуулах бөгөөд “Усан спорт сургалтын төв”-д 100 хувь үнэ төлбөргүй хичээллүүлэх эрхийн бичгээр хийн халаагуур ашигладаг өрхийн 80 хүүхдийг шагнаж, урамшуулна.

MN-Мэдээллийн төвд

11.00 цагт:  “Ээлтэй ертөнц” ТББ-аас Монголд оношлогдохгүй, эмчлэгдэхгүй өвчтэй хүүхдүүдийн талаар болон “Хайрын хүч” аяны талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагт:  “Монголийн медиа корпораци” буюу “Ийгл” телевизээс санаачлан хэрэгжүүлж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын тайланд иргэдийн тавьсан дүнг танилцуулна.

13.00 цагт: МУИС-ийн дугуй зааланд Монгол орны ойн бүрхэвчийн сүүлийн 15 жилийн өөрчлөлтийг тооцсон бүтэн жилийн судалгааны ажлын дүнг танилцуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл