8o
Улаанбаатар хот
mobile menu

Солонгос дахь монголчууд оффшорчдын эсрэг тэмцэж эхэллээ

2017-03-30 10:18:00

Элчин сайд С.Баярыг эсэргүүцэж Лондон хот дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамны өмнө эсэргүүцлийн жагсаалыг хэсэг эмэгтэйчүүд зохион байгуулж байгаа.Тайван жагсаал зохион байгуулаад 20 гаруй хонож байна. Жагсагчдын тоо өдөр ирэх тусам өсч, 1000 хол даваад байна. Мөн С.Баярыг эсэргүүцэж буй 100 мянган хүний гарын үсгийг цуглуулах ажлыг эхлүүллээд байгаа аж. 

Тэдний эсэргүүцлийн дараа Элчин сайд С.Баярыг эргүүлэн татах асуудал яригдаж эхэлсэн. Эргүүлэн татах асуудлын талаар Элчин сайд С.Баяр хэлэхдээ "Гадаадад байгаа зарим иргэд манай Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж байна. Тавьж буй шаардлага нь лоозон дээр бичээстэй юм шиг. Юм шиг гэдэг нь жагсаалын зорилгыг би тийм сайн ойлгоогүй. Яг ямар хүсэлт, зорилго, санал тавиад байгаа юм бэ, уулзах уу гэхээр уулзахгүй гээд. Гадаа барьсан самбар зэрэг нь шинээр томилогдсон Элчин сайдыг авлига хээл хахууль авсан гэх утга агуулгатай.

Санжийн Баяр гэдэг хүнийг Монголын төр Элчин сайдаар томилж явуулсан учраас асуудлыг Монгол төр шийднэ, би өөрөө шийдэхгүй. Төрийн томилгоог Лондонгийн гудамжаар явж байгаа Жон өвгөн, Жэн эмгэн шийдэхгүй, Монголын төр шийднэ" хэмээн хэлсэн. Тэгэхээр эргүүлэн татах асуудлыг МАН-ынхан шийдэх учиртай. Энэхүү жагсаалын дараа Швейцарийн Женев хотод ажиллаж, амьдарч буй Монголчууд оффшор дансанд их хэмжээний ам.долларын хадгаламжтай улс төрчдийн эсрэг тайван жагсаал зохион байгуулж эхэлсэн.  Швейцарийн Женев хотод ажиллаж амьдарч буй монголчууд Хотын дарга асан Э.Бат-Үүл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Ц.Сандуй, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар болон оффшор данс нь ил болсон бүх хүнийг эсэргүүцэн жагсаж байна. Тайван жагсаал үүгээр дуусахгүй нь. Учир нь  Өмнөд Солонгост амьдарч байгаа монголчууд оффшорчдыг эсэргүүцэн тайван жагсаал хийхээ мэдэгджээ. Тодруулбал монголын хамгийн олон иргэн ажиллаж амьдардаг Өмнөд Солонгос дахь монголчууд энэ сарын 31-нд Монголын ЭСЯ-нд оффшорчдыг нуусан мөнгөө улсдаа хөрөнгө оруул сэвдээр эсэргүүцлээ илэрхийлэхээр болсон байна. Зохион байгуулагчид өчигдөр Өмнөд солонгосын цагдаагийн газар бүртгүүлж, албан ёсоор жагсах зөвшөөрөл авчээ. Тэд жагсаал хийхдээ Элчин сайдын яамны байрнаас 100 метрээс дотогш нэвтрэхгүй юм байна. Ийнхүү дэлхий даяар дархан сууршиж буй монголчууд тайван жагсаал хийгээд эхэллээ. Харин одоо оффшорчид яах бол....

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Баяр ичихшүй,загнаад л байх хүн юм
2017/03/30 139.5.217.118