8o
Улаанбаатар хот
mobile menu

Түргэний машинтай мөргөлдсөн осол гарчээ

2017-03-30 11:02:00

Өнөө  өглөө приус маркын автомашин түргэн тусламжийн тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт  уг осол гарсан байна. Эх сурвалжийн хэлж буйгаар түргэн тусламжийн машинд өвчтөн яваагүй аж. Ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй ч машинууд их хэмжээний эвдрэл авчээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж байгаа юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл