8o
Улаанбаатар хот
mobile menu

Эхнэрээ өвчтэй гэдгийг сонсоод нөхөр гэрээ ачаад зугтжээ

2017-03-30 11:36:00

Эр хүний ноён нуруу хаана хүрээд хугардаг вэ гэсэн зохиомжтой хошин үзэгдлийг жүжигчин Бооёо, Лхагвасүрэн тоглосон нь санаанд орж одоогийн залууст эр хүний ноён нуруу гэж байна уу. Эрчүүд ялангуяа залуус яасан болчимгүй, богинохон бодолтой, хулчгар, ухаан богино болчихсон юм бэ хэмээн халаглах боллоо. Одоогийн залуучуудад сэтгэлийн тэнхэл, хат, өрх гэр, үр хүүхдээ авч явах гэдэг ухаан төлөвшөөгүйгээр үл барам, амьдралын заяаны хань, ачлалт бяцхан үрээ гэх ухагдахуунгүй айл гэр болж “тоглох” нь энэ нийгмийн энгийн үзэгдэл болж дээ. Энэ дүгнэлтийг бататгах олон жишээ байна.

Зорьж очоод уулзтал өнгөрсөн оны есдүгээр сард эхнэрээ бөөрний усжилттай болсон гэсэн шалтгаанаар эмнэлэгт хэвтсэний дараа нөхөр нь өвчтэй гэдгийг сонсоод гэрээ ачаад зугатаажээ. 

Саяхны өдрүүдэд хоёр хүүхэдтэй залуухан эмэгтэй толгойтын вокзал дээр хоног төөрүүлж байна гэсэн мэдээлэл тусч нэгэн эмэгтэй Ц.Сувд-Эрдэнэд хүрчээ. Зорьж очоод уулзтал өнгөрсөн оны есдүгээр сард эхнэрээ бөөрний усжилттай болсон гэсэн шалтгаанаар эмнэлэгт хэвтсэний дараа нөхөр нь өвчтэй гэдгийг сонсоод гэрээ ачаад зугатаажээ. Эмнэлгээс гарч ирээд гэртээ очсон боловч өөрийнх нь хэдэн хувцасыг торонд боогоод буйран дээрээ үлдээсэн байна. Ингээд таних танихгүй олон айлаар яваад эцэст нь очих ч газаргүй болж гудамжинд хоносноос вокзал дээр арай дулаан хэмээн очоод байжээ. Тэр залуу бүсгүй хоёр настай, гурван сартай хоёр охинтой. Энэ жаахан хүүхдүүдээ тэврээд өөрийнхөө өвчнийг тэвчээд хаана хандахаа ч мэдэхгүй бэдэрч явна.

Туслахыг сайтаараа дамжуулан дахин уриалж байна.

Одоо цагт цахим сүлжээгээр ядарсан нэгэндээ туслах аян өрнүүлснээр үр дүнд хүрдэг болсон сайхан цаг бий болсон. Энэ бүгдийг өгүүлэхийн учир нь мэдээж сайн санаат эмэгтэй туслахаар очсон болохоор ард иргэд залуу бүсгүйд заавал тусална. Туслахыг сайтаараа дамжуулан дахин уриалж байна.

Энэ нийгмийг, үр хүүхдээ, өрх гэрээ эмэгтэйчүүд л авч байна. Хэн нэгэн ядарсан нэгний төлөө бүсгүйчүүд л гол төлөв явж харагдана.

Одоо цагт эр хүн болох, сурч боловсрол, ажиллаж төлөвшсөний хойно гэр бүл зохиож утга учиртай амьдрах гэх дэг жаяг алдагдаж, бараг л дунд сургуулийн ахлах ангиасаа эхлэн аав ээж болцгоох нь элбэг болж. Өөрөө хүүхдээрээ шахам залуу яаж хүүхдийн хайрлаж, эхнэрээ халамжлах билээ дээ. Тэр нялх бяцхан хүүг, охинг огт тоохгүйгээр хаяад явах тохиолдол олон байна. Эцэг эхчүүд ч үүнийг өөгшүүлээд байх шиг санагддаг.

Монгол охидын дөрөвний нэг нь 19 насандаа жирэмслэн эсвэл хүүхэд төрүүлж байна.

Монголд гэр бүл салалт ихэсч, жил ирэх тусам залуужиж байна. Орой нь танилцсан нэгэнтэйгээ маргааш нь амьдрах, замбараагүй бэлгийн амьдралаас охид эрт жирэмслэх  их байна. Манай улсад гэр бүлээ цуцлуулж байгаа нийтийн өрхийн 70 хувь 0-15 насны 1-3 хүүхэдтэй байдаг гэсэн судалгаа бий. Манайд гэр бүлтэй нийт иргэдийн 12.8 хувь нь хамтран амьдрагч буюу хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хүмүүс эзэлдэг. Энэ байдал ихэвчлэн 20-35 насныхан дунд зонхилж байна. Хамтран амьдарч буй иргэдийн 80 хувь нь салалтаар харилцаа нь эцэслэдэг. Үүний цаана мөн л хүүхэд хохирч үлдэж байна

Монгол охидын дөрөвний нэг нь 19 насандаа жирэмслэн эсвэл хүүхэд төрүүлж байна. Энэ насны охидын 44 хувь нь идэвхитэй бэлгийн харьцаанд байдаг ажээ. Нийт охидын 68 хувь нь тохиолдлын бэлгийн харьцаанаас үүдэх эрсдлийн талаар БЗХӨ-ий талаар өөрсдийн мэдлэгээ хангалтгүй байдаг. Энэ судалгаанаас бид ирээдүйн эцэг эх болох өсвөр насныхан болон залуучууд нөхөн үржихүй, гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэг мэдээлэл хангалтгүйн улмаас бат бэх гэр бүлийн зохион амьдрах суурь байхгүй хэмээн дүгнэж болохоор байна.                       П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зомби
Хүүхдүүдээсээ нүүрээ буруулдаг арчаагүй амьсгаа хөгийн новш амиа бодсон бэртэгчин сайн явахгүйээ удахгүй арчаагаа алданаа
2017/04/04 202.9.41.88
zochin
yamar archaagui er ve.ter hir hol yavah bol
2017/04/04 150.129.142.150
zochin
Tuslaj bologui yahuu gehdee neg iim humuuseer dalimduulj mongo oldog humuus ali hediin bii bolsn gedgiig bid mdeh estoi
2017/04/04 103.229.121.26
holbogdoh utas ni bn uu
zuulun setgelten
2017/03/31 112.72.11.101
ouch
Tusalj bolnoo.Gehdee manai niigemd humuus tuslaad demjeed yavchdag bolohoor tuuniig ashigladag zolbin nohodiig zugeer orhij bolohgui ee!!! ter nuhriig olj shuuhed uguh heregtei!!!!!
2017/03/31 99.13.71.208
Sss
Iim tohioldold huuliar hariutslag huleelgeh heregtei sh dee!!!Etseg hunii huvid hoyor huuhdiin omnoos hariutslag huleeh uuregtei bailgui dee!!!
2017/03/30 172.56.11.10
Зочин
Ene utsaar holboo barina uu chuhal.mn ee ger ogch tusalya 95520049
2017/03/30 103.212.118.232
Зочин
Эр хүн бишээ эргүү ноьш ьэ
2017/03/30 202.9.40.39
il tod
zaluugiin zuragiig ni tavichih oor 1n ohin ur hohiroh vii de
2017/03/30 122.201.31.43
oogii
medee .mn medee yagaad hulaad bga be boloochee
2017/03/30 66.181.164.144
Zochin
Ter hvn ooriigool bodoj 2 hoorhon ohin n hain n geree achij bhad n nvdend n haragdaagvi l yum bh daa nobsh gej....
2017/03/30 202.9.43.148
zochin
hogiin zaluu be hunii saihan ohin abch suuchaad yamar ch heleh ug oldohgui hun chanargui humuus olshirchee iimerhuu zaluuchuudaas bolj ohid busguichuud mini hohirsoor bhuu
2017/03/30 139.5.216.175