8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшорчдын эсрэг жагсаж, Монголын төрийг шүүхэд өгнө

2017-03-30 13:51:38

Оффшорчдын эсрэг жагсаж, Монголын төрийг шүүхэд өгнөОффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн байгуулагджээ. Одоогийн байдлаар иргэний нийгмийн 34 төрийн бус байгууллагууд нэгджээ. 100 орчим байгууллагаа дэмжихээ илэрхийлсэн байна.

Тэд оффшорчдын гадны дансанд байршуулсан 17 тэрбум ам. долларыг нутагт оруулж ирэхийн төлөө маргааш буюу гуравдугаар сарын 30-ны өдөр тайван жагсаал цуглааныг 12:00 цагаас хийх гэж байна. Орон нутгаас олон хүн ирж оролцохоо илэрхийлснээс гадан Англи, Бельги, Швейцарь, Япон, Солонгос зэрэг оронд ажиллаж амьдарч байгаа монгол иргэд 12:00 цагт оршин буй нутаг дэвсгэртээ жагсаал зохион байгуулахаа илэрхийлжээ. Ард түмний онцгой зөвлөлөө гурван сарын өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ зэрэг албан бичиг шаардлага хүргүүлж оффшорчдыг зарлаж шалгахыг тулган шаардсан боловч өнөөдрийг хүртэл хэн ч хариу өгөөгүй. Тэд тэвчээртэй хоног тоолж хүлээсэн гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр сануулж байсан. Маргааш тайван жагсаал иргэддээ өргөнөөр оролцохыг уриалж, ирж амжихгүй нь автомашиныхаа дуут дохио, шар гэрэлээ асаах зэргээр дэмжихээ илэрхийлээрэй хэмээж байсан. Мөн хөдөө орон нутагт энэ цагт цуглаан зохион байгуулах юм байна. Монголын төрийг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдлээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Төр яахав дээ. Харин тэр мөнгөө нуусан офшорчдыг ил болгож мөнгийг нь эргүүлж авч ирээч. Тэд Монголд мөнгөө нуугаагүй, гадаадад гаргачихаад байна. Тэгэхээр тэр нөхдүүдийн гэрийн гадаа жагсах юм уу.
2017/03/31 203.91.118.180
Иргэн
Ард түмэн хөдлөх цаг болсон. Очноо.Та бүгдийг дэмжинэ.
2017/03/30 202.9.41.109
нэргүй
Маш зөв
2017/03/30 59.153.115.45
Шаардлага
Зоригийн аллагын захиалагчийг зарлах, Эрдэнэтийн шахааны материалыг ард түмэнд ил болгох
2017/03/30 202.55.191.76
Дөк
Бүүр болохгүй бол олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй
2017/03/30 59.153.87.57
Зочин
Сайн байна, Та нарын ажилд амжилт хүсье....
2017/03/30 66.181.187.133
zochin
luuwirchdiin bvh horongiig huraaj shorond hataa muu luuwarchdiig
2017/03/30 202.179.11.10
. Одоо ч төр засаг нэгийг бодож оффшотчидтой тэмцэл явуулж эхлэхгүй бол болохгүй болжээ шуурхай
дэмжиж байна
2017/03/30 49.0.214.149
Дэмжиж байна
Монголчуудын тэвчээр алдагдаж байна. Аргагүй. ТӨРд залсан намуудыг луйварчид удирдаж болохгүй
2017/03/30 43.242.243.39
  • Recent
  • Most Read
  • Most Comment