8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрөөс төрсөн тэрбумтан гэгдэх Ц.Нанзаддорж Говь-Алтайг “дайлаар мордоно”

2017-03-30 14:37:00

Төрөөс төрсөн тэрбумтан гэгдэх Ц.Нанзаддорж Говь-Алтайг “дайлаар мордоно”

АН-ын дотоод сонгуульд мөнгө босгохоор чардайсан нэг хэсэг байхад төрөөс төрсөн тэрбумтан, оффшор данстанг гэгдэж цоллогддог зүсэн зүйлийн хүмүүс ч олон байна.  АН-ын намын С.Эрдэнийгээ маш их хардаж байгаа. Шонхор франц тоглолт хийх нь. Намын эрх мэдлийг мөнгөтэй олигархуудын гарт тушаах нь гээд ярьж хэлэх, эсэргүүцэх гишүүд багагүй бий.

Тэдний нэг нь Төрийн өмчийн хорооны гэхээр хүн бүр анддаггүй Ц.Нанзаддорж. Тэрбээр аймгийн АН-ын хороог ямар ч хамаагүй авахаар Говь-Алтай уруу жим үүсгэсэн.
Ц.Нанзаддорж 1996-2016 он хүртэл Төрийн өмчийн хороонд ажилласан, 1990-ээд онд Монголд явагдсан өмч хувьчлалыг гардан хийсэн гол хүн.

Өмч хувьчлалаас цөөн тооны хүн хожсоны нэг тод жишээ нь Ц.Нанзаддорж гэгддэг. Төрөөс төрсөн тэрбумтаны өмчийг жагсаавал: 
1. Нийслэлчүүдийн “Выставка” нэрээр сайн таних үзэсгэлэн худалдааны танхим
2. Нүхтийн амралтын цогцолбор
3. Үнэт цаасны үйлдвэр
4. Баруун дөрвөн зам дахь Барилгын коллежийн дөрвөн давхар өргөтгөл
5. Ялалтын баруун талын хоёр давхар цэцэрлэг
6. Монгол эм импексийн 50 хувийг зарсан гэдэг ч агуулах дахь эмийг актлах нэрээр авч эргүүлэн өөрт нь шахаж мөнгөөр нь худалдаж авсан.
7. Шарын голын Их өвөлжөөтийн алтны уурхайг алтны нөөц нь дууссан хэмээн молиго өмхүүлэн өөрөө алтажсан овтой нэгэн. Энэ бүгд түүний хөрөнгө.

Үүнээс гадна Тээвэр хөгжлийн банкны 49 хувийг эзэмшдэг байсан. Төрийн байгууллагад ажилладаг, цалингаараа амьдардаг хүн бүхэл бүтэн банкны хувьцааг эзэмших боломж байхгүй. Харин түүнийг банкны хувьцааг Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бэлгэнд авсан гэж ярилцдаг. 
Түүнчлэн Хадгаламжийн банк, “Говь”, Улсын циркийн хувьчлалыг зохион байгуулалцаж, 1999 онд оросуудаас хүлээж авсан Дорнод аймаг дахь Улаанбаатар төмөр замын Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 131 км төмөр замын рейлс, бэхэлгээ сэлбэгийг ашиглаагүй удсан гэдэг шалтгаанаар акт тавьж хувьчилсан. Ингэхдээ улсын бүртгэлд бүртгүүлээд арав ч хоноогүй байсан “Бүрхээстхайрхан” компанид хаягдал материал болгож өгсөн хүн нь Ц.Нанзаддорж юм. 
2015 онд АТГ-т  хөрөнгө орлогоо албан ёсоор ийн мэдүүлсэн байдаг. Төрийн өмчийн хорооны дарга ажилтай, Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн Цагааны Нанзаддорж нь 10 га болон 1125 м/кв хоёр газартай. Газрын нийт үнэ нь 122 сая 500 мянган төгрөг. Нийт 45 сая төгрөгийн үнэ бүхий “Toyota LEXUSES330” болон “Toyota” загварын хоёр автомашинтай. Фловерс хотхонд 534 сая төгрөгийн үнэтэй 197.78 м/кв цутгамал бетон орон сууцтай. “Бобоми”, “Сарны титэм”, “Гурван гол холдинг“, “Гурван гол бааз”, “Эрдэс таван толгой ХК зэрэг долоон компанид 4 тэрбум, 358 сая, 018 мянган төгрөгийн үнэ бүхий хувьцаа эзэмшдэг. 
Түүний 2011 онд төрсөн хүү “Э” нь Худалдаа хөгжлийн банкинд 2.3 сая ам.доллар болон 3 сая юанийн хадгаламжтай юм. Харин энэ үед Ц.Нанзаддоржийн Төрийн өмчийн хорооны даргын албан тушаалыг хашсаныхаа төлөө авч байсан цалингийн орлого нь жилийн 12 сая төгрөг гэж мэдүүлж байжээ. Жилдээ 12 сая төгрөгийн цалин авдаг ТӨХ-ны даргын дөрөвхөн настай хүү сая сая ам.доллар, сая сая юанийн хадгаламжтай гэсэн шүү.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
B
Zahialgat medeelel hun gutgehee boli 1 medeelel olon saitad taraasan baina
2017/04/06 103.229.120.143
Даварчээ даварч
Зочин
2017/03/31 202.9.41.30
Зочин
Ээ базарваан мөн ч их мөнгө хийж дээ. Одоо ханаж цадах болоогүй л юм байлгүй. Ингэж идэж байхад нь энэ хүмүүсийг яагаад хууль хяналт шалгадаггүй байсан юм төрд үнэнч шударгаар ажилладаггүй л байна.
2017/03/31 203.91.118.180
Kk
ATG yag shalgaj haragdaach!! Mongoliin huuli huchniihen hedhen ger buld uilchildeg!!! Ard niiteer bosoh tsag bolson shuu!!
2017/03/30 172.56.11.10
zochin
Ene n.Nanzaddorj M.Enkhboldod yorunhiilugchin songuuld devshine geed ali hedin ar talaa bodood mungu ugchihsun l baigaa bas l hyatadin erliiz bgaam shalgaarai ene nuhrig ugui bol boslogo hiine shuu
2017/03/30 122.201.22.146
zochin
A.T gazrin darga ene Nanzaddorjig shalgaach
2017/03/30 122.201.22.146
zochin
Ene Nanzaddorj nuhrin zarim ul hudluh hurungu ni bichigdeegui l baina .A.T gazar turuus tursun ene met ter bumtunguudig yagad shalgadaggui yam be . Ene nuhur 2 tald mungu tsatsad yavj baidag l etgeed
2017/03/30 122.201.22.146
tam
odoo ch hanaj tsadaagvi bgag harahad shulam boljee ..an ugaasaa l shunal deer vndeslegdesen suurilsan nam gej bi boddog ..huviin hurungutei hvn mongold bgagvi um shv ys uman deeree bol
2017/03/30 202.9.41.188
Ажиглагч
АН-ын өрсөлдөгч журмын нөхөр нь ийм юм бичүүлж байгаа биз.
2017/03/30 85.182.160.174
харамсаж байна
Сайн засаглал тогтвол эхний ээлжинд буруу хувьчлалыг эргэж шалгах ёстой. Хэрэг хуучрахгүй
2017/03/30 43.242.243.39
  • Recent
  • Most Read
  • Most Comment