Төв, Хэнтий, Говьсүмбэр аймгууд болон Нийслэлийн Налайх, Багануур дүүрэг дамжин автомашин, мотоцикль ашиглан мал хулгайлдаг байсан бүлэг этгээдүүдийг баривчилжээ. Эдгээр иргэд 56 удаагийн үйлдлээр 65 иргэний 325 адуу, үхэр, тэмээ хулгайлж 161.630.000 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан байна. Уг хэргийг Э, Ц, Г, Б, Ц, О, нар хамтран үйлджээ. Анхан шатны шүүх энэ хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Э, Ц, Г, Б, Ц, О нарт хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна
Малын хулгайчид чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлнэ
2017-03-30 16:06:00