8o
Улаанбаатар хот
mobile menu

Номоо солилцсон эхний 200 хүн гарын бэлэгтэй

2017-03-30 16:49:18

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1 дүгээр сараас эхлэн амжилттай зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн өдөрлөгийг үндэсний шилдэг бүтээгдэхүүн “Шар доктор” болон “Интерном” номын дэлгүүр дэмжин ажиллаж байгаа бөгөөд номоо солилцохоор хүрэлцэн ирсэн эхний 200 хүнд бүтээгдэхүүн, номын бэлэг бэлдээд байна. Мөн хамтран зохион байгуулагчаар “Positive mind” ТББ, “Hello UB” ТББ ажиллаж байгаа юм. Эрхэм уншигч та бүхнийг дөрөвдүгээр сарын 1-н буюу ирэх бямба гарагийн 12.00-14.00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоор солилцох боломжтой юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment