8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшорчдын эсрэг сэрэх цаг

2017-03-31 07:30:00

Оффшорчдын эсрэг сэрэх цаг

Оффшор гэдэг үг хэллэг манайд жинхэнэ “мода”-нд ороод буй. Хүүхэд хөгшидгүй л гадаадын банкинд их хэмжээний мөнгөтэй  нэгнийг оффшорчин гэнэ гэсэн ерөнхий ойлголттой болчихсон. Энэ оффшор данстай холбоотой асуудал мандсанаас хойших гурав гаруй жилийн хугацаанд нэлээдгүй маргаан дагуулсаар өнөөдрийг хүрч байна. Тэгвэл ойрмог өдрүүдээс УИХ-ын дарга М.Энхболд, Хуульзүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт нар энэ талаар хөндөж ярих боллоо. Энэ нь хаврын чуулганаар оффшор бүсэд данстай иргэдэд хариуцлага тооцох хуулийн төсөл хэлэлцэгдэж батлагдах дохио болов уу хэмээн найдаж байна.

Оффшор данстай хүн Монгол төрийн албанд ажиллахгүй байхаар хуульчилна.

УИХ-ын дарга М.Энхболд:-"Оффшор данстай хүн Монгол төрийн албанд ажиллахгүй байхаар хуульчилна. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, бие даасан, хариуцлагатай байх нөхцөл бололцоог "Төрийн албаны тухай хууль"-аар бүрдүүлнэ. Олон жил дуншсан асуудлыг одоо хийж хэрэгжүүлнэ

Хуульзүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт:-“УИХ-аас оффшорчдод хариуцлага тооцох тухай хууль батлагдвал тэдэнд хариуцлага тооцох эрхзүйн боломж бүрдэнэ. Хууль батлагдсаны дараа Засгийн газраас оффшор бүсэд хөрөнгөө нуусан, хувьцаа эзэмшиж байгаа, хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан, албан тушаалаа ашигласан этгээдүүдийг “Хөрөнгөө Монгол Улсад оруулж ир. Оруулж ирэхгүй бол хариуцлага тооцно” гэсэн асуудлыг ярина. Оруулж ирэхгүй бол илрүүлж хүчээр хурааж, Монгол Улсад оруулж ирэх арга хэмжээ авна.” хэмээн дуугарсан байна.

Оффшор бүсэд данстай иргэдэд хариуцлага тооцох хууль батлагчдихлаа хэмээн мөрөөдвөл манай төрд нэлээд “цэвэрлэгээ” хийгдэж нэлээдгүй хүмүүс албан тушаалаа хаших эрх мэдэлгүй болох нь дээ.

Энэ хаврын чуулган ч нэлээд ширүүхэн уур амьсгалтай эхэлж, цаашид өрнөх нь.

Хэрвээ оффшор бүсэд данстай иргэдэд хариуцлага тооцох хууль батлагчдихлаа хэмээн мөрөөдвөл манай төрд нэлээд “цэвэрлэгээ” хийгдэж нэлээдгүй хүмүүс албан тушаалаа хаших эрх мэдэлгүй болох нь дээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, УИХ-ын тусгай хяналтын дэд хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар,  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Ц.Сандуй гэх мэт эрхмүүд эхний ээлжинд суудлаа тавьж өгч таарна. Мөн Монгол Улсаас Англи улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхэт элчин сайд С.Баярыг эсэргүүцэж Лондон хотноо хэсэг иргэд хэд хэдэн удаа жагсаж, УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл огцруулах тухайгаа мэдүүлээд буй.

Оффшор данстай улстөрчид, тэднийг өмөөрсөн УИХ-ыг тараана

Ард түмний онцгой зөвлөл Улсын Их Хурлын дарга М.Энхболд болон УИХ-ын нийт гишүүдэд "Тулган шаардах бичиг” өгч хоног тоолон тэвчээртэй хүлээсэн ч нэг ч хариу аваагүй гэдгээ мэдэгдсэн. Тэд өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр тайван жагсаал хийнэ. Тулган шаардах бичигт:
1. УИХ-ын ээлжит бус, онцгой чуулганыг 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр зарлан хуралдуулж, оффшор данстай хамааралтай улстөрчдийн асуудлыг нээлттэй хэлэлцэх, 
2. Оффшор данстай хамааралтай улс төрчдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг нэн даруй байгуулах, 
3. Хөрөнгө орлогын мэдүүлэгээ хуурамчаар бүрдүүлж, оффшор дансан дахь хөрөнгө мөнгөө нуусан гишүүдэд хариуцлага тооцож, хууль бус хөрөнгө орлогыг нь эх орондоо эргүүлэн татаж авчрах, 

Монголын төрийг шүүхэд өгнө.


4. УИХ-ын гишүүн, төрийн дээд албан тушаал хашиж байсан буюу одоо хашиж байгаа оффшор данстай хамааралтай улстөрчид:
1. УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр
2. УИХ-ын гишүүн, УИХ-ын тусгай хяналтын дэд хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд
3. УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар
4. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
5. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
6. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир
7. Байгаль орчны сайд асан У.Барсболд
8. Сангийн сайд асан Я.Очирсүх
9. Нийслэл хотын дарга, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл
10. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Ц.Сандуй... гэх мэт нийтэд зарлагдсан нэр бүхий этгээдүүдийн асуудлыг УИХ-ын онцгой чуулганаар олон нийтэд нээлттэй хэлэлцэхийг шаардсан. 
5. УИХ-ын гишүүн бүр манай шаардлагад албан бичгээр хариу өгөхийг тулгасан.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцруулсан иргэдийнх нь тэмцлийн жишгийн дагуу ард түмнийг нэгтгэж оффшор данстай улстөрчид, тэднийг өмөөрсөн УИХ-ыг тараана. Монголын төрийг шүүхэд өгнө. Мөн НҮБ-д хандана гэдгээ илэрхийлсэн. Өнөөдрийн жагсаал 12:00 цагт гадаад орнууд болон хөдөө орон нутагт зэрэг явагдахаараа онцлог юм.         П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ganaa
ofshorcid,avilgacid,gazriin naimaacin,alban tushaaliin naimaacinguudii huvisgalaar zailuulna.sau culaaniig ogt zar uvuulsangyi.hymyys sain medeegyi.odoo byh niitiig urialan duudia.talcahaa bole.boscgo
2017/04/02 59.153.113.184
ялзарсан төр
АН, МАН төрд байхад ялзарсан , луйварчдаар манлайлуулсан төр 27 жил тогтож байгаа. Газрын наймаачид, авлигачид голлон тоглолт хийдэг байсаны үр дүнд -бид өртэй, ядуу орон болсон
2017/04/01 43.242.243.39
Ovt shaar
Ger bul,turul sadniihaa ner deer bolgochihsoniig ni urshuuj,erenhiilugchiin songuuliig ugtaj hiij baigaa tarhi ugaalt bolood,honi Buren Chono tsatgalan uldeh bishuu
2017/03/31 172.58.137.137