Элэгний гепатит өвчний эсрэг хэрэглэгддэг “Харвони” эмийн Монголд ирэх хугацаа тодорхойгүй шалтгаанаар хойшилж байсан юм. Тэгвэл энэ сарын 24-ний өдөр Харвони эмийг Монгол улсад авчирсан гэж Нийслэлийн ИТХ-ын Эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдлын байнгын хорооны дарга, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа мэдээллээ. Уг эмийг “Омбол” ХХК Монгол Улсад албан ёсоор оруулж ирж байгаа юм байна. Нэг курс нь 1200 ам доллараар үнэлэгдэж буй уг эмийг эхний ээлжинд 1600 хүнд олгох аж.Эм бүр тухайн өвчтөнд зориулсан тусгай кодтойгоор олгогдох бөгөөд “Харвони” эмийг ууж байхдаа ургамлын гаралтай эм бэлдмэл,нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх ёстой гэнэ. Цаашид ахин нэмж оруулж ирэх бөгөөд 6400 хүнд хүрэлцэхүйц эм импортлох төлөвтэй байгаа юм байна.
“Харвони” эмийг уухдаа нэмэлт эм, бэлдмэл хэрэглэж болохгүй
2015-12-29 09:14:00