Тэрбум тэрбумаар нь зарцуулах ажил мундсан биш дээ. Өрхийн амьжиргааны төвшинг тогтоох судалгаанд 4.5 тэрбум төгрөг зарцуулна гэнэ. Бүр нарийн яривал айлын хаалга тогшоод “танайх телевиз, хөргөгч, угаалгын машин, индүүтэй юу” гэж асуухад 4.5 тэрбум төгрөг тусгажээ. Арай л юмаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гурван жил тутамд Өрхийн амьжиргааны судалгааг хийдэг. Энэ удаагийн амьжиргааны төвшин тогтоох судалгаанд 600 гаруй мянган өрх хамрагдах бөгөөд судалгааг өргөн цар хүрээнд авч үзэх, төрөөс халамж хүртэх ёстой жинхэнэ эзэд нь халамж хүртэж байгаа эсэхийг тодорхойлох чухал судалгаа хэмээн онцолж албаныхан энэхүү мөнгийг тусгасан хэмжээн ярьж байна. Судалгааны зорилго нь Монгол Улсын бүх иргэний амьжиргааны төвшний үзүүлэлтүүдийг багтаасан цахим мэдээллийн сан бүрдүүлэх, төр, засгаас иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг оновчтой сонгох, ядуурлыг бууруулах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх ажил төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэнэ.
Өрхийн амьжиргааны төвшинг тогтоох судалгаанд 4.5 тэрбум төгрөг зарцуулна гэнэ. Бүр нарийн яривал айлын хаалга тогшоод “танайх телевиз, хөргөгч, угаалгын машин, индүүтэй юу” гэж асуухад 4.5 тэрбум төгрөг тусгажээ. Арай л юмаа.
Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох шийдвэр гаргаад өнөөдрийг хүртэл олгож байгаа. Харин 2019 оноос нийт хүүхдүүдэд жигд байдлаар хүүхдийн мөнгийг олгохдоо өмнө нь аваагүй үлдээд байсан хүүхдийн мөнгийг нөхөн олгохоор зохицуулаад байсан билээ. Гэтэл эдийн засгийн хямарлаас гарахын тулд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгохоор болсон. Энэ нь нийт хүүхдийн 40 хувь бөгөөд одоогийн олгогдож буй 60 хувиас 20 хувийг нь хасна гэсэн үг юм. Уг нь өмнөх өрхийн амьжиргааны төвшинг тогтох судалгаагаар зорилтод бүлэг гэсэн ангилалд орсон хүүхдээс ахиад 20 хувийн мөнгийг хасахаар болжээ. Энэ хассан мөнгөө зорилтот бүлгийн буюу амьжиргааны төвшин доогуур, нэн ядуу, өрхийн орлогогүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй айл өрхүүдэд хоолны талон хэлбэрээр олгохоор зохицуулалт хийх аж. Угаасаа амьжиргааны төвшингөөс доогуур айлд сар болгон хүнсний талон олгодог. Ингэхдээ сард сард насанд хүрсэн хүн 10 мянга, хүүхдэд таван мянган төгрөгийн эрхийн бичиг олгодог.
Судалгаа энэ тэр гэж ажил удаж байхын оронд энэ 4.5 тэрбум төгрөгөөр шинээр ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх нөхцөл боломж гаргахад зарцуулвал хаа хаанаа илүү үр дүнтэй санагдах юм.
Тиймээс зорилтот бүлгийн өрхүүдийн нэгдсэн судалгааг дахин гаргах зорилгоор Өрхийн амжиргааны төвшинг тогтоох судалгааг дахин эхлүүлээд байгаа энэ. Үүнд 4.5 тэрбум төгрөг зарцуулна. Хайран мөнгө. Өнөөдөр судалгаатай, судалгаагүй мэдэгдэж, мэдрэгдэж байгаа зүйлд ингэж их мөнгө зарцуулах хэрэг байна уу. Ер нь шаардлага бий юу. Хийх зүйлээ олж ядах юм. Ингэхийн оронд хүүхдийг баян ядуугаар нь ялгаваралгүй судалгаа энэ тэр гэж ажил удаж байхын оронд энэ 4.5 тэрбум төгрөгөөр шинээр ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх нөхцөл боломж гаргахад зарцуулвал хаа хаанаа илүү үр дүнтэй санагдах юм. Учир нь ажлын байр бий болно гэдэг иргэн ажилтай болж тухайн хүн, айл өрх тогтмол орлоготой болно. Цаашлаад татвар төлж улс эх орны эдийн засагт нөлөөлнө.
Өрхийн амьжиргааны төвшиг тогтоох судалгаа өнөөдрөөс орон даяар эхэлж байгаа бөгөөд судалгаанд 7900 орчим хүн ажиллана гэдгийг албаны хүн онцолжээ. Харин мөнгөний зарцуулалтын талаар “Судалгаанд 7900 орчим хүн өрхөөр зочлоно. Эдгээр ажилчинд урамшуулал олгоно. Мөн асуулгын хуудас бэлтгэнэ. Үлдсэн нь үйл ажиллагааны зардлуудад бүрэн зарцуулагдана” хэмээн ярьжээ. Миний мэдэхийн бүх шатанд халамж хариуцсан ажилтнууд, сум, багийн засаг дарга, түүний туслах бий. Тэд төрөөс цалин авч байгаа мөртлөө, судалгаа хийсний төлөө яахаараа мөнгө авна гэж. Үүнд ингэж их мөнгө утсгассан нь учиртай. Мөнгө идэх арга. Харин судалгааны маягт хэвлэхэд мөнгө зарцуулагдаж болох юм.
Өмнөх судалгааг хийж дууссаны дараа чухамхүү дааж давашгүй том ажил хийлээ хэмээн өөрсдийгөө өндөрт “Мандуулж” байсан нь саяхан. Гэтэл өмнөх судалгаагаар айл өрхүүд судалгааг үнэн зөв бөглөөгүй, мэдээлэл зөрүүтэй гарсан учраас дахин судалгаа явуулж байгаа гэдэгтээ нэг бус удаа тодотгоод авсан. Тэгвэл энэ удаагийн судалгааг өмнөхтэй яг адил аргаар авч байгаа нь өрхийн мэдээлэл буруу бөглөгдөхгүй гэх баталгаагүй. Ингэж “бантан хутгаж” байхаар хүүхдүүдээ ялгаварлахгүйгээр 20 мянган төгрөгийг нь олгоод явж болдоггүй юм байх даа. Товчхондоо 4.5 тэрбум төгрөгөө хүүхдүүддээ өгчих л дөө.