8o
Улаанбаатар хот
mobile menu

Мүүний урсгал, сүм хийдийн асуудлаар мэдээлэл хийнэ

2017-03-31 08:40:49

08:30 цагт: Спортын төв ордны “А” зааланд БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ судалгааны албанаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдад сургалт зохион байгуулна. Сургалт “Допинг ба өнөөгийн байдал”, "Допингийн эм зүйн ангилaлын хориглосон жагсаалт” сэдвийн хүрээнд явагдана.

09:00 цагт: Континентал зочид буудалд Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв Сүрьеэгийн тархалтын судалгааны үр дүнг танилцуулж, сүрьеэтэй иргэний хөдөлмөр эрхлэлт, ялгаварлан гадуурхал сэдвээр уулзалт зохион байгуулна.

09:00 цагт: МУИС-ийн Номын сан нь бусад их дээд сургуулийн номын санг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүргийнхээ хүрээнд “Номын санчдын хөгжил” сэдэвт сургалт семинарыг зохион байгуулна.

10:00 цагт: Вокзалын өмнөх талбайд "Аюулгүй хүнс" сарын аяны хүрээнд төмөр замын тоочиг, өртөө дагасан хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан "Автобустай сургалт" эхэлнэ.

10:00 цагт: Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн Сайд В.Н.Корешков Монголын бизнес эрхлэгчидтэй ажил хэргийн уулзалт хийнэ. Уулзалт МҮХАҮТ-д болно.

10:30 цагт: Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн зүгээс "Малчдад туслах сайн санааны аян"-ы хүрээнд хаваржилт хүндэрсэн аймгуудаас нэн хүнд байдалтай байгаа Булган, Сэлэнгэ, Төв болон Хөвсгөл аймгийн малчдад 73.5 сая төгрөгийн өртөг бүхий нийт 170 тонн малын тэжээл, өвсний хүмүүнлэгийн тусламжийг ХХААХҮЯ-нд хүлээлгэн өгсөн бөгөөд тусламжийн цуваа өнөөдөр 22-ын товчооноос хөдөлнө.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Ноён уул”-ын шүүх хурал болон Шүгдэн, Мүүний урсгал, сүм хийдийн асуудлаар иргэн Ц.Батмөнх мэдээлэл хийнэ.

11:00 цагт: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 55 жилийн ойн хүрээнд "Соёлын өв - Бидний бахархал” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааныг нийт ЕБС-иудын сурагчдын дунд зарласан. Тус уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шалгаруулсан шилдэг 50 бүтээл Улаанбаатар арт галерей (UB Art Gallary)-н үзэсгэлэнд тавигдах бөгөөд үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа, шилдэг бүтээлүүдийн шагналыг гардуулах ёслол болно.

11:00 цагт: Мишээл экспогийн их танхимд "Ай Ти Эм Монголиа-2017" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно.

12:10 цагт: Монгол Улс, Европын холбооны хамтарсан хорооны хурал ГХЯ-нд болно.

13:00 цагт: Баянгол дүүргийн Залуучуудын хөгжлийн төвд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Тод-Эйч хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгтэй хамтран хүүхдийн өсөлтөнд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс, хорт хүнд металлын хордлого болон эрдэс минералын дутагдалын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Мөн залуу эцэг, эхчүүд, цэцэрлэгийн багш нар, өрхийн эмч нарт сургалт явуулна.

13:00 цагт: МN-Мэдээллийн Төвд Нийслэлийн Боловсролын Газраас "Эко боловсролын чиг хандлага -ногоон цэцэрлэг" сэдэвт илтгэлийн уралдааныг нийт СӨБ-ийн багш нарын дунд зохион байгуулна.

14:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  Олон нийтийн 1111 төвөөс Эрдэнэтийн 51 хувийг шалгуулах, хувьчлах асуудлаар 1111 төв ирсэн санал, баримт, мэдээллийг дэлгэн танилцуулж УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид бичиг өгнө.

14:00 цагт: “Шүүхийн шинэтгэлийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэн, хуульчдын танхимд /304 тоот/ болно. 

14:00 цагт:  Монголын Үндэсний Циркэд "Морьтон циркийн гайхамшиг" тоглолтын бэлтгэл эхэлнэ.

Өнөөдөр МУГЖ Л.Баттулга /Аглуу/ Өнөр бүл төвийн хүүхдүүдтэй "Элдэв чимэггүй энгийн яриа" өрнүүлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл