Завхан аймгийн Идэр сумын иргэн өөрийгөө шатаасан хэрэг гарсан талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор Идэр сумын иргэд талийгаачийг ажлаас нь хууль бусаар халсан, Засаг даргын Тамгын газрын хууль бус төрийн албаны халаа сэлгээнээс бол хэрэг гарсан хэмээн үзэж байгаа аж. Тиймээс нутгийн иргэд Нутгийн удирлагынхаа ордны өмнө жагсаал зохион байгуулжээ. Тодруулбал тэд ”Намчирхал хэрээс хэтэрч, хүний аминд хүрлээ” хэмээн цуглаан зохион байгуулсан байна.