Өмнөд Солонгосын Хүний нөөцийн яамнаас авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагчийг нэн даруй ажлаас нь халахаа мэдэгджээ. Энэ сарын 29 буюу маргаашаас эхлэн хүчин төгөлдөр болох хуулийн зарим заалтууддаа, нэг сая гаруй воны өртөг бүхий үнэт зүйл, эсвэл мөнгө авсан түшмэдийг ажлаас нь нэн даруй хална, сүүлийн таван жилд авлигын хэрэгт холбогдсон хүмүүс төрийн байгууллагад ажиллах эрхгүй бол тэтгэвэр, нэмэгдлийг хоёр дахин бууруулна. Хэрэв төрийн албан хаагчийг авлига авахыг шаардсан, авлига авсан нь тогтоогдвол 1 сая воноос хэтрэхгүй байсан ч ажлаас нь хална гэж тэмдэглэсэн байна. Ажиглагчдын үзэж байгаагаар Өмнөд Солонгост авлигын асуудал маш хурцадмал байгаа ба тус улсын засгийн газар сүүлийн үед гэмт хэргийн ийм хэлбэртэй тэмцэх оролдлогоо идэвхжүүлэх болсон гэж ТАСА агентлагаас мэдээлжээ.
Сая воноос дээш авлига авбал ажлаас нь халахаар боллоо
2015-12-29 09:43:00