Бага насны хүүхэд шүдэнзээр тоглож байгаад гал алдаж гэрээ шатаасан хэрэг гарчээ. Тодруулбал өчигдөр буюу энэ сарын 30-ны өдөр СХД-11 “Овоотын ... тоотод гал гарч байна” гэсэн мэдээлэл Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид газар дээр нь очиж шалгахад СХД-11 хороонд суух Х-ын өвлийн сууцны үүдний амбаар, дээвтрийн хамт шатсан байдалтай байжээ. Тус тоот хашаанд түр оршин суух 6 настай О, 8 настай У , Г нар нь шүдэнзээр тоглож байгаад гал алдсан байна. Одоогоор хэргийг СХДЦХ-2 шалгаж байгаа аж.
Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдүүд шүдэнзээр тоглож байгаад гал алдаж гэрээ шатаажээ
2017-03-31 09:01:34