Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс буюу маргаашнаас бүх иргэдийг цахим картаар зорчуулах шийдвэрийг гаргасан. Ингэхдээ нийтийн тээврийн төлөлтөд хяналт тавих зорилгоор Автотээврийн хяналтын улсын байцаагч нарыг хуваарь гарган ажиллуулахаар болсон байна. Мөн нийтийн тээвэрт төлбөрөө төлөөгүй зорчигчийг хуулийн дагуу 1000-5000 төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар болжээ