Оффшорчдын эсрэг тайван цуглаан өнөөдөр Сүхбаатарын талбайд 12.00 цагаас болно. Өнөөдөр хийх цуглаанд авлига, оффшорчдын эсрэг Белги, Англи, Герман, Солонгос, Япон зэрэг орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчууд нэгдэж зэрэг хийхээр болсон байна. Тайван жагсаал хийгчид уриа лоозон ашиглахаас гадна нэгэн зэрэг автомашиныхаа дуут дохиог дуугаргаж, гэрлээ анивчлуулан эсэргүүцлээ илэрхийлэх юм байна. Өөрөөр хэлбэл, улстөрийн буруу тогтолцоог эсэргүүцэж, нэг ёсондоо нийгэмд дохио өгөх зорилготой гэнэ.
Дуут дохиог дуугаргаж эсэргүүцлээ илэрхийлнэ
2017-03-31 10:02:00