Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын төрсөн өдөр өчигдөр тохиов. Тэрбээр төрсөн өдрөө ажлынхаа өрөөндөө тэмдэглэж байхдаа авхуулсан зураг цахим ертөнцөд тарж олны шүүмжлэлт өртсөн юм. Зарим нь түүнийг УИХ-ын гишүүдийн араас орох вий, тун удахгүй Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын төрсөн өдрийн элдэв бичлэг ил болно гэх мэтээр даапаалж эхэлсэн юм.
Тэрбээр төрсөн өдрийн малгай өмчихсөн сэлфидэж байхад нь хажуугаас нь хэн нэгэн эрхэм зургийг нь даржээ. Түүгээр ч зогсохгүй өөрөө төрсөн өдрийн саа, шаараар ихэд ажил гаргаж чимэглэсэн байв.
Түүний энэхүү зургийг харсан иргэд цахим хуудастаа “Төрийн нарийн бичгийн дарга өрөөндөө тансаглаж байхад эх хүүхдүүд өвчиндөө шаналж байна. Энэ чинь тэгээд шудрага явдал уу. Монгол төрийн эмгэнэл. Тансаглал нь хэтрээд ингэж сэлгүүцэж сэлфи хийхээс өөр ажилгүй байгаа биз” зэргээр ихээхэн шүүмжилжээ.
Ямартай ч саа, шаартай, шүүмжлэлтэй Төрийн нарийний төрсөн өдөр нэг иймэрхүү.