8o
Улаанбаатар хот
mobile menu

ДеФакто Д.Жаргалсайхан: Монголын төр бизнесээсээ томорсон учраас эдийн засаг унаж байна

2017-03-31 11:19:00

 “Өдрийн сонин”-д эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан ярилцлага өгчээ. Тэрээр эдийн засаг унасан шалтгааныг Монголын төр бизнесээсээ томорсонтой холбож тайлбарласан. Өнөөдөр бизнесийнхэн “татвар өндөр”, “хамаг байдгаа татварт тавиад туудаг” гэсэн шүүмжлэл хэлдэг. Гэтэл ОУВС-ын шаардлагын дагуу нэлээд хэдэн татвар нэмэхээр ирэх долоо хоногт чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж эхэлнэ. Энэ шийдвэрийн үр дүнд хувийн хэвшлийнхэн ажилчдаа цомхотгож, үйл ажиллагаагаа хумихаас өөр аргагүйд хүрнэ. Ажилгүйчүүд олширч, амьдрал улам л хүндэрнэ. Харин төр данхайсан хэвээр. Энэ талаар Д.Жаргалсайхан хэлэхдээ, “Төрд байгаа хүмүүс мэдлэггүй, ойлголтгүй байна. Үүнээс гадна санаатайгаар, өөрөө л сонгогдож байвал бусад нь хамаагүй гэсэн хандлага ч тод анзаарагддаг. Төр гаднаас зээл аваад өөрийгөө томруулсаар л байсан. Гэтэл авсан өрөө төлөх мөнгөгүй. Уугаад идчихсэн хэрэг. Гарцгүй болоод ирэнгүүтээ хэрэглээ, хувийн хөрөнгө оруулалт руугаа дайрч байгаа юм” гэжээ.


Э.Бат

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл