8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж: С.Зориг агсны хэргийн сэжигтэнүүд нэг нэгнийхээ айлган сүрдүүлсэн 102 мессэж бичсэн байна

2017-03-31 11:50:00

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.Тэрбээр С.Зоригийн хэргийн талаар өөрт байгаа мэдээллээ хуваалцаж байна. Ц.Нямдорж "С.Зоригийн  амь насыг хөнөөсөн хэргээр 3 хүн 24-25 жилийн ялаар шийтгүүлсэн. Байдал их ээдрээтэй, эвгүй байгаа учраас хэдийгээр миний хариуцах ажил биш ч гэсэн шүүх, хүний эрх, эрх чөлөө зэрэг олон зүйл хөндөгдөж байгаа учраас мэдээлэл хийж байна. Ц.Амгаланбаатар шоронд хоригдох хугацаандаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар руу утсаар ярьж айлган сүрдүүлсэн 102 мессэж бичсэн байна. Хэргийн газрын цорын ганц гэрчийг жил гаруй хугацаанд хорьчихоод гэрч, хохирогчоор ч авсангүй нь анхаарал татаж байна. Одоо намайг Б.Булгантай хамаатай мэтээр хэвлэлүүд бичжээ. Би Б.Булганыг ерөөсөө танихгүй. Жилийн өмнөөс энэ хэргээс болж хохирч буй хүмүүсийн гомдол надад ирж эхэлсэн. Би шалгаж байгаа хүмүүст нь хандаж, асуудалд нухацтай хандахыг сануулж байсан” хэмээн хэллээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж  энэ хэргийн явцад сэжигтэй үйлдэл, хэргийн явцын талаар тайлбарлаж байна.

дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zorig
Said baihdaa frantsaas hun hulgailj ireed ene heregt tohoj baisnaa yu geh geed bn. Jinhen aluurchidiig umuuruud
2017/04/02 103.212.117.116
zochin
ene hun odoo tor tumniig hutgaj yavdag aa bolimoor yumaa
2017/03/31 66.181.179.65