8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж: С.Зоригийг алагдсан орой гэрт нь Ерөнхий сайд тэргүүтэй 70  гаруй хүн ороод гарсан

2017-03-31 12:57:00

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэл хийх үеэр  С.Зоригийн хэргийн талаар өөрт байгаа мэдээллээ хуваалцлаа.

Ц.Нямдорж хэлэхдээ "С.Зоригийн  амь насыг хөнөөсөн хэргээр 3 хүн 24-25 жилийн ялаар шийтгүүлсэн. Байдал их ээдрээтэй, эвгүй байгаа учраас хэдийгээр миний хариуцах ажил биш ч гэсэн шүүх, хүний эрх, эрх чөлөө зэрэг олон зүйл хөндөгдөж байгаа учраас мэдээлэл хийж байна. Шоронд ороод таван жил болчихсон хүн яахаараа Содномдаржаа, Чимгээ хоёр луу мессэж бичиж байдаг юм. Ц.Амгаланбаатар шоронд хоригдох хугацаандаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар руу утсаар ярьж айлган сүрдүүлсэн 102 мессэж бичсэн байна. Хэргийн газрын цорын ганц гэрчийг жил гаруй хугацаанд хорьчихоод гэрч биш, хохирогч биш хэн ч биш болгосон. Өнөөдөр намайг Б.Булгантай холбоотой, хил давуулах гэж байна гэж зарим хэвлэлээр мэдээлэл гарсан байна. Би Б.Булганыг ерөөсөө танихгүй. Жилийн өмнөөс энэ хэргээс болж хохирч буй хүмүүсийн гомдол надад ирж эхэлсэн. Би шалгаж байгаа хүмүүст нь хандаж, асуудалд нухацтай хандахыг сануулж нууцын байдлаар захидал явуулсан. Яагаад энэ хэрэг замхарсныг би хэлье. С.Зоригийг алагдсан орой тэр гэрт нь тэр үеийн Ерөнхий сайд тэргүүтэй 70  гаруй хүн ороод гарсан. Эндээс хэрэг замхрах бүх завхрал эхэлсэндээ. Өмгөөлөлч нарт нь өмгөөлөх бололцоо ч олгохгүй, хаалттай байдлаар шүүх хурлыг явууллаа. Хэрэгт холбогдсон хүмүүсийн ар гэрийнхэн үндсэндээ сүйрээд дуусч байна” хэмээн хэллээ.

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Алуурчин нар сандарч Нямдорожруу дайрч байна Нямдорож тийм сайн хүн биш ч гэлээ хуулч хүн энэ салбарын сайд олон жил хийсэн хүн хэрэгийг сайн мэдэж байгаа учар хуулийн дагуу хэлэж яриж байна
2017/04/03 103.10.23.126
Unen
энэ хэрэгт их олон эргэлзэх мэдээлэл байгаа гэдгийг бүгдээрээ мэдсэн хэрнээ ганц Нямдорж л дуугарч байгаа нь шүү дээ . Ер нь хэргийн нууц хэсгээс заримийг нийтэд ил болгосоноос харахад улсын нууц алга
2017/04/02 75.82.92.137
bi
bi
2017/04/02 202.9.43.26
харамсаж байна
Монголын хуулийн байгууллагуудыг татан буулгаж шинээр байгуулах ёстой болжээ. Нямдоржид итгэж байна.
2017/04/02 43.242.243.39
зочин
Хэргийг хаацайлж завхруулж юу ч биш болгох гэсэн оролдлого хийж байгаа Нямдоржийн энэ үйлдэл захиалагчдын нэг байх магадлалтай.
2017/04/01 202.9.40.218
zochin
Niamdorj ih aij bn.Uuruu oroltsood ehlene gedeg sejigtee
2017/04/01 103.26.194.175
zochin
Hen n erunhii said aas husuulsan hen erunhii said boloh gej bsan hen n he nd ee ataarhsan hen n hendee usurhsun be
2017/04/01 27.123.214.115
irgen
Sanjjavaa henii buunii nohoi ve
2017/04/01 66.181.187.143
irgen
shudraga hun bolhoor hohirogchiin ar geriihenugsun bna sh dee unshaad oilgoh uhaangui murtuu huniig buruutgahaa boli ene hereg unen dampuu hun helmegduulj bna ter shuugch nariig barij shorond hii
2017/03/31 103.57.95.171
zochin
ene gej unen toriin hutguur tumnii daisan bna aa....oroo said bga biz de
2017/03/31 66.181.179.65
Санжжав
Нямдорж гуай яагаад гэнэт сандраад байнааа. Хэргийн материалыг хаанаас олвоо. УИХ-ын гишүүн албан тушаалтай бол хэргийн материалыг хуулбарлаж авч болдог хууль байдаг юм уу. Төрийн нууц гээ биздээ
2017/03/31 46.183.221.231
Zorig
Hariutsah ajlaa hariutsah tsag uedee hiih heregtei bailaa odoo bol showdaad bh hereggui biz dee nyamka
2017/03/31 202.9.41.36