8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшор, авлигын эсрэг жагсаал дэлхийн өнцөг бүрт өрнөлттэй

2017-03-31 13:12:10

Оффшорчид, авлигын эсрэг жагсаал цуглаан дэлхийн өнцөг бүрт өрнөлттэй

Оффшорчдыг эсэргүүцсэн жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд 12:00 цагаас эхэллээ. Жагсаал “Оффшорд байгаа 17 тэрбум долларыг эх орондоо авчиръя” гэх уриатай.  Мөн тэд “Бүгд л завгүй, эх орондоо зав гарга”, “Нэгдэл бол хамгийн сайн тэмцэл”, “С.Баярыг эргүүлэн татая” гэх мэт уриа лоозонгийн дор нэгдэнэ

Тэгвэл бидний урд хойд хөрш болоод бусад орнуудад ч авлигын эсрэг хөдөлгөөн, жагсаал цуглаан ойрын өдрүүдэд бас өрнөсөөр байна.

ОХУ-ын 100 орчим хотод авлигын эсрэг жагсаал болов

Гуравдугаар сарын 26-нд ОХУ-д авлигын эсрэг томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Эсэргүүцлийн жагсаалыг "Авлигын эсрэг сан"-г үүсгэн байгуулагч Алексей Навальный удирдан зохион байгуулсан ч түүнийг Москвагийн цагдаагийн газраас хууль бус жагсаал зохион байгуулсан хэмээн үзэж саатуулжээ.

Үүний дараа тэрбээр өөрийн твиттер хуудаснаа "Залуус аа би зүгээ. Надад анхаарал хандуулсны хэрэггүй. Тверийн гудамж руу явж, жагсагчидтай нэгдээрэй. Өнөөдрийн жагсаалын сэдэв - Авлигын эсрэг" хэмээн жиргэжээ.

Шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд жагсаалд оролцсон иргэдийг 20 мянган рублиэр торгож, 15 хоног саатуулна гэдгийг мэдэгдсэн ч маш олон хүн жагсаалд оролцсон.

Авлигын эсрэг эсэргүүцлийн жагсаал Сибирь, Урал, Краснодар, Новосибирск, Иркутск, Владивосток, Красноярск, Екатеринбург зэрэг 100 орчим хотод болжээ. Хэдийгээр эмх замбараагүй байдал үүсээгүй, тайван жагсаал болсон ч олон зуун хүнийг цагдаа нар баривчлан саатуулжээ.

Солонгосын иргэдийн уйгагүй жагсаал Ерөнхийлөгчөө огцруулсан

Өмнөд Солонгост 1980-аад оноос хойших хамгийн том жагсаал Бямба гаригт (2016.XI.26) зохион байгуулагдсан. Ерөнхийлөгч Пак Кын Хег огцруулахын төлөө жагсаалд нийслэл Сөүл хотноо 1.5 сая хүн, бусад хотуудад нийт 400 мянган хүн нэгджээ. Сөүл хотноо тайван болж өнгөрсөн жагсаалын үеэр 25 мянган цагдаа хамгаалалтад ажиллажээ. Түүнчлэн жагсаалд фермерүүд, буддын лам нар, их сургуулийн оюутнууд нэгдсэн байна. Өмнө нь 1980-аад онд Өмнөд Солонгост ардчиллын төлөө олон сая хүн  жагсаж байсан аж.

Төрийн хэрэгт дотны найз Чой Сун Шил гэгч эмэгтэйг оролцуулсандаа Ерөнхийлөгч Пак Кын Хе хоёр ч удаа уучлал гуйсан юм. Ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан жагсаал таван долоо хоногийн турш үргэлжилж байгаа ч Пак Кын Хе суудлаасаа буух бодолгүй байгаа аж. Чой Сун Шилтэй нэр холбогдсон дуулианаас хойш Пак Кын Хе Ерөнхийлөгчийн рейтинг унаснаар тэрбээр огцорсон.

БНХАУ-ын төр авлигатай хатуу тэмцэж байна

Хятадад дарга нарынхаа хойд урдах хэр­гүүдийг шалгаж, хээл хахууль авсан баримт сэлтийг ил болгож эхнээс баривчлан шууд цаазлах ял хүлээлгэж байна. Энэ тухай мэдээлсэн хүмүүсийн үгийг баримт болгож, улстөрчдөө цагдаж байна. Гэхдээ үүний хажуугаар авлигын эсрэг дуугарч, жагсаал хийсэн хүмүүсийг ч баривчилсан байдалтай авлигын эсрэг хатуу тэмцэж байна.

Хариуцлагагүй байдлыг үгүй болгоё

Доминикан Улсын нийслэл Санто Домингод мянга мянган хүн авлигын эсрэг жагсаалд оролцов. Тус улсын өнцөг булан бүрээс ирсэн нийгмийн бүхий л давхаргын хүмүүс жагсаалд ногоон хувцас өмсөж оролцсон байна. “Хариуцлагагүй байдлыг үгүй болгоё” уриатай жагсагчид тус улсын албан тушаалтнуудад Бразилийн "Одебрехт" компани хээл хахууль өгсөн асуудал сөхөгдсөнтэй холбоотойгоор эсэргүүцэл илэрхийлэн ийнхүү жагссан байна.

“Авлигажсан хүмүүс өөрсдийн үйлдэлд хариуцлага хүлээх ёстойг илэрхийлж бид иргэнийхээ үүргийг биелүүлэн жагсаалд оролцож байна” хэмээн жагсаалд оролцож буй өмгөөлөгч Алехандра Монтеро сурвалжлагчид ярив. “Авлигажсан хүмүүс хариуцлага хүлээж, хулгайлсан хөрөнгөө өлсгөлөнд нэрвэгдэж буй хүмүүст эргүүлэн төлөх ёстой гэж үзэж байгаа тул би энэ жагсаалд оролцож байна” хэмээн өөр нэгэн жагсагч оюутан Жонатан Перес ярьжээ. АНУ-ын Хууль зүйн Департаментаас 12 дугаар сарын 21-нд нийтэлсэн материалд "Одебрехт" компани 12 улсад 788 сая ам.долларын хээл хахууль өгсний 92 сая ам.доллар нь хориод жилийн өмнө Доминикан Улсын албан тушаалтнуудад өгсөн хэмээн дурдагдсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
монголчуудаа
монгол улс хятад улс биш монгол газар шороо эзлж авах санаж байна оюунхорол тэнэг монгол улс устах бодлог хятад нөхөрлөл тэвчхгүй монгол улс урсан уучан устах цаг болсон монголчуудаа энэ засаг газар
2017/04/03 103.26.195.108
Зочин
Дэлхий даяараа донсолж бна. Яг л ардчтлсан хувьсгал яаж болсон билээ. Түүн шиг д юм өолно офцшорчид цахзын тавцанд хүссэн хүсээгүй очих л болно .
2017/04/01 66.181.183.213
ламбаа
ардчилсан хочтой батүүл хотын дарга байсан бол энэ муусайнуудыг шууд гавлаад ачих байсан байсан юм. аймхай батболд яаж ч чадахгүй цонхоороо хараад сууж байна. батүүл гуайн жагсаж цуглахыг хориглосон з
2017/04/01 182.160.35.168