8o
Улаанбаатар хот
mobile menu

Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд үзлэг шалгалт хийж байна

2017-03-31 13:40:27

“Авто тээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалтад хяналт тавих” зорилгоор нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын хамтарсан үзлэг шалгалтыг жил бүрийн  03 сарын 20-ноос 04 сарын 20,   10 сарын 01-нээс 11 сарын 01-ний хооронд тогтмол явуулж, дүрэм, журам, стандартын биелэлтэд хяналт тавин, зөрчил дутагдлыг арилгуулан, эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажилладаг. Үүний дагуу  03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн, нийслэлийн гудамж авто зам, хөдөлгөөнд оролцож байгаа авто тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулан, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, мэдээллээр ханган ажиллаж байна. Үзлэгт нийслэлийн нутаг дэвсгэрт зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, жолооч, гудамж, замын сүлжээ, замын байгууламж, ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан байгууллага, аж ахуйн нэгжүүд хамрагдах юм. Шалгалтын хүрээнд

  • Авто тээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлага
  • Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм
  • Нийслэлийн Засаг даргын 2008 оны А/191 дүгээр захирамжийн хэрэгжилт
  • Авто зам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдал, техникийн нөхцөл

шаардлагын дагуу ашиглаж буй эсэхэд хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд дээрх дүрэм, журмыг зөрчсөн, даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээж байгаа  талаарх мэдээллийг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 323662, Замын цагдаагийн албаны жижүүрийн 93020124 дугаарын утсаар авч байна. Шалгалт   04 сарын 28-ныг дуустал 1 сарын хугацаатай үргэлжлэх юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment