8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2017-03-31 16:15:34

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дэлхийн банкны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын ХЭХ-ийн дарга А.Даваажаргал, НЗДТГ-ын БТХ-ийн ТХАТ-ийн дарга И.Батхүү, Дэлхийн банк группын Худалдаа, өрсөлдөх чадварын газрын төслийн удирдагч н.Жигжидмаа, Худалдаа, өрсөлдөх чадварын газрын Хөрөнгө оруулалтын бодлогын тэргүүн мэргэжилтэн Роберт Эчанди, Худалдаа, өрсөлдөх чадварын газрын Төр, хувийн хэвшлийн хэлэлцлийн асуудал хариуцсан тэргүүн мэргэжилтэн Стийв Уттервулгэ болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтаар Дэлхийн банк Засгийн газартай хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нийслэлийн Зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах чиглэлийн талаар харилцан мэдээлэл солилцлоо. Түүнчлэн төслийн зүгээс хөрөнгө оруулагчдын санал, гомдлыг шийдвэрлэх механизмыг бүрдүүлж холбогдох журмыг боловсруулах, нийслэлийн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэдэг систем дээр үндэслэн  хөрөнгө оруулагчдын өргөдөл, санал хүсэлтийг хүлээн авах, түүнд дүн шинжилгээ хийх, шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих IT программыг боловсруулж нийлэлийн хэмжээнд туршин нэвтрүүлэх зэрэг хамтран хийх ажлын талаарх саналуудыг нийслэлийн Засаг даргад хэллээ.

Мөн Гадны хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад оруулж ирэхэд тэдэнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид нийслэлтэй хамтран ажиллах нь маш чухал. Улаанбаатар хотод энэ улсын хүн амын 50 гаруй хувь нь амьдарч, оршин сууж байна. Улс орнуудад хөрөнгө оруулагчдыг татах бодлого байдаг хэдий ч тэднийг урд удаан хугацаанд тогтоох бодлог дутагдаад байна. Танай нийслэлийн авч хэрэгжүүлж байгаа бодлого туршлагаас бид өөрсдийн ажилдаа туршлага болгон ашиглах хэрэгтэй байна

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Дэлхийн банкны зүгээс хэрэгжүүлэх гэж буй төслийн хүрээнд нийслэлтэй хамтран ажиллах гэж байгаад баяртай байна. Үндэсний болоод нийслэлийн хэмжээнд тулгамдаад байгаа асуудлуудыг хөрөнгө оруулагчидгүйгээр шийдвэрлэхэд бэрх. Үүний тулд хөрөнгө оруулагчид, бизнесийн салбарынхан, нийслэл хэрхэн хамтран ажиллах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Нийслэлд бий болсон туршлага зарим нэг бүтэц, механизмыг та бүхэн ашиглаад энэ ажлыг явуулах боломжтой гэж үзвэл дэмжин ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлье”  хэмээлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment