Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багийн тэмээчин Х.Нямсүрэнгийн тэмээн сүргээс гурван настай хүрэн ингэ энэ оны 3-р сарын 29-ний өдөр анхны төллөлтөөр ихэр ботго төрүүлсэн. Ингэ ихэрлэх нь ховор тохиолдол тул өндөр настанууд ихэд бэлгэшээж байна. Тэмээчин Х.Нямсүрэнгийнх нийт 85 тэмээтэй, энэ хавар 30 ингэ төллөхөөс одоогоор 25 нь төллөж, гарсан төл эсэн мэнд бойжиж байгаа аж.
Ховд аймгийн Манхан суманд ингэ ихэрлэжээ
2017-03-31 16:37:31