Өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын бэлэн мөнгө хийдэг хайрцгийг хурааж, зөвхөн картаар зорчуулна.Нийтийн тээврийн төлбөрийн тогтолцоог ийнхүү цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлснээр үйлчилгээний чанар сайжирч, шугамын үйлчилгээний орлого бүрэн төвлөрнө гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Кондукторуудыг халж, цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр хэчнээн хүн нийтийн тээврээр зорчиж буйг бодитой хянах боломж бүрдсэн ч зарим зорчигч картнаас татгалзаж, бэлэн мөнгөний хайрцагтай “нөхөрлөсөн”. Үүний уршгаар мөнгөний хайрцаг талыг нь урсан 500, 1000-тын дэвсгэртээр дүүрч, автобус компаниуд багагүй алдагдал хүлээдэг.Манай сонин энэ тухай “Автобусны бэлэн мөнгөний хайрцгийг авах нь зүйтэй” нийтлэлээрээ хөндөж байсан. Тэгвэл ирэх сараас зөвхөн карттай иргэд автобусаар зорчдог болчихвол ийм зөрчил гарахаа болих нь.