8o
Улаанбаатар хот
mobile menu

Гоо сайхны үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулж байсан БНСУ-ын иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

2017-03-31 17:16:06

Гоо сайхны үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй, Монгол Улсад бүртгэлгүй эм тариагаар эмчилгээний гоо сайхны үйлчилгээ үзүүлж байсан гоо сайхны газрын үйл ажиллагааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас олж үйл ажиллагааг нь зогсоосон байгаа.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн “Рапид харш” хотхонд БНСУ-ын иргэн Чоо Ганг Мен гоо сайхны газар ажиллуулж, өөрөө байрлаж байсан юм. Чоо Ганг Мен гэгч эмнэлгийн бус нөхцөлд, эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангахгүй орчинд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “miracle, kabellien” зэрэг тариаг хэрэглэн эмчилгээний гоо заслын үйлчилгээ үзүүлж байжээ.

Иймд гоо заслын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зогсоож, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй хоёр нэрийн эмийг улсын байцаагчийн актаар хураан авч устгалд оруулсан байгаа юм.

Түүнчлэн Чоо Ганг Менийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл