Инээдмийн баярын мэнд хүргэе. Энэ баярыг дэлхийн олон оронд тэмдэглэдэг ч хаанаас хэрхэн үүссэн тухай бодит түүх ховор. Зарим оронд тэнэгүүдийн баяр ч гэдэг. Манай хойд хөрш болон хамтын нөхөрлөлийн орнуудын "Тэнэгүүдийн баяр" -ын өдөр буюу Юморина-г Одесс хотноо тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Шинэ Зеланд, Ирланд, Их Британи, Авсрали, Өмнөд Африкт зөвхөн үдээс өмнө хуурах бичигдээгүй хууль, уламжлал тогтсон бөгөөд үдээс хойш хуурахыг "4 сарын тэнэг" хэмээн нэрлэдэг ажээ. Хүмүүс энэ бие бие дээ инээд бэлэглэж бас хуурч зүггүйтэнэ.
Нар гэрэлтсэн хорвоод насаа залуужтал инээ
Гэрэл гүйсэн жаргал хуртай инээ
Зүүд нойрон дундаа сарнай дэлгэртэл инээ
Зүрх сэтгэлдээ хайр амилтал инээ
Залуу сайхан насаа мөнхийн болтол инээ
Зүүд нойрондоо зул гэрэлттэл инээ
Зүрх сэтгэлдээ хайр амилтал инээ
Тас тас инээ, татаж унатлаа инээ
Нүд дүүрэн инээж
Нүүрэн баясаж
Зүрх дүүрэн мишээж
Дэлхий дүүрэн жаргалаар бялхаж яваарай.