Дөрөвдүгээр сарын 2-6 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Дөрөвдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 5-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 2, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4, 5-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Ихэнх хугацаанд Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 4-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ гэж УЦУОШГ-аас мэдээллээ.