2017.4.2, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 6
ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
- Аргын тооллын: 2017.4.2, Ням гараг
- Наран ургах шингэх: 06.29-19.23
- Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
- Барилдлага: Хүчин төгсөх
- Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.